Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Арбидол эмийн үнийг хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтоожээ

Арбидол эмийн үнийг хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтоожээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-18 13:51:49

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоох талаар санал солилцсон байна. Улмаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас харьцуулсан судалгаа хийснээр, коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Арбидол, Ремдесивир зэрэг хэд, хэдэн эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоосон байна. Энэ Вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн жагсаалтын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Арбидол, Ремдесивир, Арбивир зэрэг эмүүдийн үйлдвэрлэгчээс гарч байгаа үнэ, лиценз авахдаа бичигдсэн үнэ зэрэг дээр судалгаа хийсэн. Мөн эдгээр эмийг импортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, эмийн үнийн дээд хязгаарын тогтоосон. Ингэснээр эмийн үнэ хөөрөгдөж эрсдлээс сэргийлнэ гэж харж байна. 

Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмүүдийг зах зээлд худалдаалах ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААР-ыг танилцуулж байна.
????УМИФЕНОВИР буюу АРБИДОЛ эмийн хувьд үйлдвэрлэгчээс ирүүлсэн үнийн зөрүүнээс шалтгаалан, жижиглэнгийн болон бөөний үнийг дараах байдлаар тогтоов.

❌Нийслэл хот болон аймаг, орон нутгийн эмийн сан, бөөний төвүүдээр дараах үнийн дээд хязгаарыг давуулан худалдаалахыг хориглоно

No photo description available.

Тодруулбал,                                

  • Украйн улсад үйлдвэрлэсэн Арбивир эмийн жижиглэнгийн үнийг 21500, бөөний үнийг 2795 
  • БНХАУ-аас оруулж ирдэг Арбидол эмийн жижиглэнгийн үнийг 15000 бөөний үнийг 19500
  • ОХУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 36000, бөөний үнийг  27720 мянган төгрөгөөр хэрэглэгчийн гар дээр очихоор зохицуулсан.  
  • Мөн вирусийн хүнд болон хүндэвтэр хэлбэрээр өвдсөн иргэдийн хэрэглэдэг Фавивир эмийн дээд хязгаарыг 30000-38000 мянган төгрөг байхаар тусгасан бол ремдесивир эмийг 140-199 мянган төгрөгийн хооронд борлуулж болохоор шийдвэрлээд байна. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-18 13:51:49

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Арбидол 40000 болсоныг 36000 болжээ өшөө буулгаж болдоггүй юмуу хэтэрхий үнэтэй юмаа
2021-06-20 11:38:00 - 66.181.184.153