Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
ДАРХАН-УУЛ: Хяналтын постоор нэвтрэх хүн бүр шинжилгээнд хамрагдана

ДАРХАН-УУЛ: Хяналтын постоор нэвтрэх хүн бүр шинжилгээнд хамрагдана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-15 18:36:08

Дархан-Уул аймгийн хяналтын постоор нэвтэрч буй хүн бүр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана.

Дархан-Уул аймагт 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Ковид19-ийн халдвар авсан иргэдийн нийт тоо 425 болсон.  Энэ нь 2021 оны 05 дугаар сарын 22-ноос хот хоорондох зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн гэдгийг тархвар судлаачид мэдээлж байгаа юм. Тиймээс өвчлөлийг хумих зорилгоор энэ сарын 16-наас эхлэн зорчих хөдөлгөөнд хяналт тавих шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан.

Энэ дагуу Дархан сум руу нэвтрэх төв замын дагуу таван хяналтын постыг ажиллуулж гурван цэгт түргэвчилсэн шинжилгээг авахаар боллоо.

Өнөөдөр /2021.06.15/ Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа хяналтын постын үйл ажиллагаатай танилцав.

Нэг постод 3-4 албан хаагч ажиллаж иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавих юм. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ гэдгийг анхааруулж байна.



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-15 18:36:08

Сэтгэгдэл бичих