Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Афганистаны хүчнийхэн 160 талибыг устгажээ

Афганистаны хүчнийхэн 160 талибыг устгажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-15 16:30:50
     "Афганистаны батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчнийхэн өчигдөр "Талибан" радикал хөдөлгөөний 160 дайчинг устгаж, зуугаадыг шархдууллаа" гэж тус улсын Батлан хамгаалах яамны мэдээллээс эш татан "Пажвак" агентлаг мэдээлэв. Афганистаны Батлан хамгаалах яам "Афганистаны аюулгүй байдлын хүчний үйл ажиллагааны үр дүнд сүүлийн 24 цагийн дотор Кундез, Газни, Бадгис, Херат, Гилманд, Гор, Нангархар, Вардак, Бадахшан мужуудад 160 талибыг устгаж, 108 талибыг шархдууллаа" гэж мэдээлсэн юм. Афганистанд засгийн газар болон талибууд сөргөлдөж байгаа бөгөөд хөдөө орон нутагт томоохон газар нутгийг радикал хөдөлгөөнийхөн эзлээд буй. Дашрамд дурдахад Катарын нийслэлд 2020 оны есдүгээр сарын 12-нд Афганистаны засгийн газар болон "Талибан" хөдөлгөөн хоёрын хооронд энхийн хэлэлцээр эхэлсэн билээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-15 16:30:50

Сэтгэгдэл бичих