Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
С.Амарсайхан: Халдварын нөхцөл байдал асар хүнд байна

С.Амарсайхан: Халдварын нөхцөл байдал асар хүнд байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-15 15:43:18

Түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайдын мэдээлэл хийлээ. 

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 "Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан иргэдийн тоо 79,959 болсон байна. Үүнээс 57822 нь эдгэрчээ. Улсын хэмжээнд 221 байранд нийт 9640 гаруй иргэн тусгаарлагдаж, эмчлэгдэж байна. Улаанбаатар хотын 18-аас дээш насны 962,050 иргэн вакцины хоёр тундаа хамрагдсан байна. Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэр гаргаж, ажиллаж байна. Хамгийн сүүлд аймаг, орон нутгийн Засаг дарга нар хэсэгчилж, шаардлагатай тохиолдолд бүхэлд нь хөл хорих эрхийг нь өгсөн. Халдварын нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа дэглэм сулруулж, аж ахуйн нэгжээ дэмжих, эдийн засгаа урагшлуулах үүднээс хөл хориог сулруулсан хэдий ч халдвар эрс нэмэгдэж байна. Урт хугацаанд тархсан вирусний шинэ төрөл нь дахин халдвар дэгдэх үндэслэл болж байна. Мутацийн бусад хэлбэрийн ижил төстэй хувилбарууд эрчимтэй тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байна.

Халдвар хамгааллын дэглэм сахиулах тусгай журам үйлчилж байгаа хэдий ч халдварын нөхцөл нэмэгдэж байна. Бусад улс оронд тархсан мутацийн хэлбэр манай улсад тархсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, нас баралтыг бууруулах, иргэдийн амийг аврах чиглэлд илүү анхаарч байна. 

 Хоол, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг хориглож, жуулчны баазыг түр хугацаагаар хязгаарлахаар болсон. Явуулын амбулторийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөл байдлын хуулийн үйлчлэлийг сунгана. Цар тахал цаашаа үргэлжилж, хэрхэн зогсох нь тодорхойгүй нөхцөл байдалд байна хэмээлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм" хэмээн ярилаа. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Спутник вакцины хоёр дахь тунг хэзээ хийх вэ. Хүүхдүүд халдварлаж байна, яах вэ? Вакцины бодлого байхгүй дэндүү хогийн улс боллоо гэж би дүгнэж дүгнэж байна.

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн иргэдээ гэрээр тусгаарлан эмчлэх ажлыг зохион байгуулж ирсэн. 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Тусгаарлах байруудын нөөцийг судалж, нөөцөлж ирсний үр дүнд эмчилгээ оношлогоо явуулж байна. Өнөөдөр давхар тунд хамрагдсан 750 мянган иргэн байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Вакцин хийлгээд тайвширч болохгүй гэдгийг бид олон нийтэд байнга хүргэж, ажиллаж ирсэн.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-15 15:43:18

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бодгаль
"ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ ХҮҮ" БОЛОХ ГЭЖ МОНГОЛ ХҮНИЙГ ХЯТАД ЦАР ТАХАЛ, ХАР ҮХЭЛД ОЛОН АРАВ, МЯНГААР НЬ ХАЯЖ ӨГӨН БАЙЖ ЭРХ ТУШААЛД ХҮРСЭН МАН -ын ДЭЭРЭЭ ШҮДТЭЙ ҮХЭР, ТҮҮНИЙ ХАМСААТНУУДЫГ ТЭНГЭР НИРГЭХ ЦАГ ИРЭХ Л УЧИРТАЙ ДАА! ЦЭЭРЛЭЛ ХҮРТЭХГҮЙ НҮГЭЛ ГЭЖ ҮГҮЙ!
2021-06-15 16:41:51 - 66.181.160.6