Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Б.Пүрэвдорж: АН-ыг нэгтгэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулна

Б.Пүрэвдорж: АН-ыг нэгтгэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-14 12:34:49
     УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар намынхаа дотоод асуудлаар мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж гишүүн "АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авлаа. 1990 оноос хойш хэзээ ч ийм санал авч байгаагүй. АН-ын Онц их хурлыг зарлаж нэг удирдлагатай болгох санал намын жирийн гишүүдээс их ирж байна. Энэ санаачилгыг дэмжүүлэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Гарын үсгээ зурахыг хүссэн АН-ын гишүүд намынхаа үүрүүдэд очиж гарын үсгээ зураарай" гэв.  
    УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Үнэхээр харамсалтай байна. АН эв нэгдлээ алдсаны улмаас шат шатны сонгуулиудад амжилт үзүүлсэнгүй. АН бол үнэхээр нийгмээс дэмжлэг авахаа больчихсон нам биш. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авсан ч цаана нь саналаа өгөөгүй сонгогчид 42 хувийг эзэлж байна. Үнэхээр сонголтгүй байсан учраас энэ хүмүүс сонгуульдаа оролцоогүй гэж бодож байна" гэлээ.   
     АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Тамганы булан бариад хэрэлдэж байгаа хүмүүс намынхаа гишүүдийг хонь шиг хашаанд хашчихаад "Манай хашаанд тэд нь байна" гэж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тиймээс хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаа болимоор байна. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна" гэсэн юм. 
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-14 12:34:49

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

AN
Manai odoo ungusun 3 dagch huchin l bolloo
2021-06-15 12:48:22 - 202.126.89.140
Зочин
Энэ саналыг АН-ын Их хурлаас сонгогдсон И.Мөнхжаргал даргатай хороо зохион байгуулсан нь илүү итгэл үнэмшил төрүүлнээ. Энэ согтуу Пүрэвдорж, хэлсэн ярьсанаа хэд буцдаг уймраа Х.Тэмүүжин нарыг хэлсэн үг, уриалгыг намын гишүүд, залуу үеийнхэн тоож авч хэлэлцэхгүй дээ
2021-06-14 22:04:36 - 66.181.188.16
zochin
100,000 xyrexgyi bol erx barigch namaas bolloo geed talbai deer xuluu jiigeed ulsuud xevtchix. Suraagyi bish.
2021-06-14 16:01:13 - 202.9.47.31
Зочин
Ингэсэн нь дээр
2021-06-14 14:19:13 - 66.181.176.173
irgen
онлайнаар гарын үсгээ аваачэээ
2021-06-14 13:22:13 - 202.179.24.14
Гэбэр
Албан ёсны л юм хийгээрэй дээ
2021-06-14 13:20:56 - 66.181.161.4