Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Б.Жавхлан: Ирэх сарын 1-нээс ЗГ-ын халамжийг зогсооно

Б.Жавхлан: Ирэх сарын 1-нээс ЗГ-ын халамжийг зогсооно

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-06-11 13:59:38

Covid-19 халдварын улмаас улс орны эдийн засаг болоод нийгмийн олон салбарт хүндрэл үүсч буй. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь ч бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогийн төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн долоон сарын хугацаанд хэрэгжсэн дээрх шийдвэрийн хугацаа дуусахад 19 хоног үлджээ. Тиймээс  халдварын үед авч хэрэгжүүлж буй хөнгөлөлтийн хугацаа  дуусах дөхөж байгаатай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Долдугаар сарын 1-нээс хойш төсөв санхүүгийн чадамж болон улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судалж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээнүүд бүгд зогсоно. Халдварын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой.  Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт байна” гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-06-11 13:59:38

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin
Сонгуульд , МАН ын төлөө 3 орчим их наяд төг зарцуулж Төсөв улайж, Цалин тэтгэврээ тавьж чадахгүй болждээ
2021-06-11 16:42:13 - 37.166.130.131