Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Шинэ Ерөнхийлөгчийг зургаадугаар сарын 25-нд тангараг өргүүлэхийг дэмжлээ

Шинэ Ерөнхийлөгчийг зургаадугаар сарын 25-нд тангараг өргүүлэхийг дэмжлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-11 12:00:00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд СЕХ-ноос санал хураалтын эцсийн дүнг танилцуулж, Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсонд тооцсон шийдвэрээ танилцуулав. 

Сонгуулийн санал хураалтын эцсийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823326 сонгогчийн санал буюу сонгогчдын 67.69 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулсан юм. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ жилийн сонгууль харьцангуй тайван сонгууль боллоо. Өрсөлдөгчөө харлуулсан зүйлгүй улс төрийн өндөр соёлтой боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хяналтын тооллогыг 100 хувь хийхээр заасан. Хяналтын тооллогоор санал хураалтын зөрүү гарсан уу" гэв. 

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийхэд автоматжуулсан системийн дүнгээс зөрөөгүй гэдгийг хэлсэн юм. Улмаар хуралдаанд оролцсон гишүүд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ. 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг УИХ тогтоох хуультай. Үүний дагуу байнгын хорооноос Ерөнхийлөгчийг зургаадугаар сарын 25-нд 11.40 цагаас тангараг өргүүлэх төсөл боловсруулжээ. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Хоёр төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батална. Чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагаас хуралдана. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-11 12:00:00

Сэтгэгдэл бичих