Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
КОВИД-19-ийн 1,622 тохиолдол шинээр бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

КОВИД-19-ийн 1,622 тохиолдол шинээр бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-11 11:06:21
Өнгөрсөн 24 цагт 10653 мянга орчим хүнд шинжилгээ авахад коронавируст халдварын 1622 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 72.104 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 8 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 342 боллоо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлахыг уриалж байна. Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1100, орон нутагт 491, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол илэрсэн.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-11 11:06:21

Сэтгэгдэл бичих