Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
СЕХ: У.Хүрэлсүх 67.76 хувь, Д.Энхбат 20.33 хувь, С.Эрдэнэ 5.99 хувийн санал авлаа

СЕХ: У.Хүрэлсүх 67.76 хувь, Д.Энхбат 20.33 хувь, С.Эрдэнэ 5.99 хувийн санал авлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 15:01:41

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.09/ амжилттай болж, өндөрлөлөө. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.06.10/ мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Хуульд зааснаар автоматжуулсан системээс гадна гар аргаар тооллоо. Бүх хэсгийн хороодод гар болон хяналтын тооллогыг 100 хувь хийж дуусгалаа. Урьдчилсан байдлаар дүн мэдээгээ танилцуулж байна. Улсын хэмжээнд нийт 2049379 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс түр хассан нь 110 гаруй мянган сонгогч бий. Эндээ 1429 сонгогч эх орондоо ирсэн тул түр хасав гэдгээ сэргээлгэж, саналаа өглөө. Ирцэд бүртгэгдсэн 1216246 сонгогч саналаа өглөө. Ирц улсын хэмжээнд 59.35 хувийн ирцтэй явагдлаа" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 823326 сонгогчийн саналыг авч 67.76 хувийн дэмжлэг авсан байна. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72832 сонгогчийн саналыг авч 5,99 хувийн дэмжлэг авсан. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 246968 сонгогчийн саналыг авч 20.33 хувийн дэмжлэг авсан байна. Харин 71937 сонгогч буюу 5.92 хувь нь цагаан сонголтыг хийсэн байна. Энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай, идэвхтэй боллоо. Сонгогчид иргэний үүргээ биелүүлж, халдвар хамгаалалтаа сайн хамгаалж, сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ажиллагаанд 18146 төрийн албан хаагчид ажилласан" гэж ярилаа. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 15:01:41

Сэтгэгдэл бичих