Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн үр дүнгээс төр засагт томоохон шинэчлэл гарна гэж итгэж байна

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн үр дүнгээс төр засагт томоохон шинэчлэл гарна гэж итгэж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-09 12:45:44

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ өгч саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Мөн өмнөх сонгуулиудаа бодвол зардал бага, тайван болж байна. Иргэдийн идэвх өндөр байна. Иргэд хариуцлагатай хандаж байна.

Хоёрдугаарт, Монгол Улс анх удаа Төрийн тэргүүнээ 6 жилээр сонгох гэж байна. Өнгөрсөн 30 жилийн гол асуудал сонгуулиас сонгуулийн хооронд маш бага хугацаанд Засгийн газар 1.5 жилийн хугацаанд ажилладаг хүндрэл гардаг гэж боддог. Парламентын сонгууль болдог, араас нь орон нутгийн сонгууль болдог, залгуулаад Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч, улстөрийн нэлээдгүй асуудал үүсдэг. Ингээд нэг жил болоод парламентын сонгууль болдог. Энэ удаа 6 жилээр сонгоно. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс Монгол Улсын төр засагт томоохон өөрчлөлт, шинэчлэл авчирна гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна" гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-09 12:45:44

Сэтгэгдэл бичих