Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-07 13:49:32


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн цуцлагдсан  талаар яг одоо МҮОНРТВ-ээс мэдээлэл хийж байна .

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах тухай асуудлаар МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр МҮОНРТ-ийн  захирал Б.Бүрэнбаатар “МҮОНРТ үндсэн чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг шууд дамжуулсаар ирсэн. Энэ удаа мэтгэлцээнийг өнөөдрийн 17:30 цагт эхлүүлж, өмнөтгөл нь 20 минутын хугацаатай байхаар, 17:50-19:50 буюу хоёр цагийн хугацаанд мэтгэлцүүлэхээр бэлтгэл хангаж байлаа.

“Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцсон. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авчирч, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Эсвэл явуулын станц аваачин Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид авчран мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа эсэхээр албан бичиг явуулсан.

Гэтэл тус эмнэлгээс Ковид19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэдэг хариу ирсэн.

Ингээд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна.

Цахимаар мэтгэлцээн явуулах нь телевизийн эфирт тохирохгүй. Улс төрийн мэтгэлцээнийг хийхдээ нүүр нүүрээ хараад халз мэтгэлцэх шаардлагатай” гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-07 13:49:32

Сэтгэгдэл бичих