Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Нэр дэвшигч У.Хүрэлсүх Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа

Нэр дэвшигч У.Хүрэлсүх Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-05 12:45:08

 Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Багахангай дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, задлах зорилгоор Баганхангай, Багануур, Налайх дүүргийг өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжих тухай нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт туссан юм. Тухайлбал,“Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт төмөр зам болон авто замын зангилаан дээр орших Багахангай дүүргийг дагуул хот болгон хөгжүүлж, аж үйлдвэрийн төв байгуулна гэжээ.

 Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Төмөр зам бол хөгжлийн төмөр судас. Хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт. “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан хэвтээ, босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болохыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүтээн байгуулалтын эхлэл тавигдсаны нэг нь “Богдхан төмөр зам” төсөл юм. “Богдхан” төмөр зам Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа учраас үүнийг дагасан ажлын байр, эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

“Богдхан төмөр зам” төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол замаас буюу Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох юм. 2010 онд төслийн урьдчилсан судалгааны ажлыг хийсэн бөгөөд энэ онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж, төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

Төслийг хэрэгжүүлснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, нийслэл дундуур өнгөрүүлэлгүй явуулах юм. Ингэснээр нийслэл хотын автозамын түгжрэл буурч, аюулгүй байдал сайжрах, дуу шуугианы чимээ багасч, нийтийн тээврийн шинэ урсгал бий болох, зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулах гэх мэт олон талын ач холбогдолтой гэдгийг нэр дэвшигч У.Хүрэлсүх тодотгов.

Хүн ам цөөтэй Багахангай дүүргийг суурьшлын том бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг уулзалтад оролцсон иргэд хэлж байв. Багахангайн залуус мөрийн хөтөлбөрийн зүйл, заалттай нэг бүрчлэн танилцжээ. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх санаачилгыг дэмжиж байгаагаа залуус илэрхийлж байв.

Монгол Ардын Намын сонгуулийн штаб

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-05 12:45:08

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бтаарын захиралд
хөөрхий Соёлоо ардын намын мэдээг л бичдэг болж, Ардчилсан нам чамд их зүйл өгсөн дөө
2021-06-05 17:42:18 - 192.82.78.49
Бтаарын захиралд
хөөрхий Соёлоо ардын намын мэдээг л бичдэг болж, Ардчилсан нам чамд их зүйл өгсөн дөө
2021-06-05 17:42:17 - 192.82.78.49