Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
24°
14°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
20°
Лхагва
2021-06-23
22°
2021 оны 06 сарын 19, Бямба
Хойд Солонгост муур, тагтаа устгахыг тушаажээ

Хойд Солонгост муур, тагтаа устгахыг тушаажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-03 10:15:27
 Хойд Солонгосын эрх баригчид  COVID-19-ийн тархалтыг зогсоохын тулд Хятадтай хил залгаа нутгуудад бүх муур, тагтаа устгахыг тушаасан байна. Эдгээр амьтан хөрш орноос витрус зөөвөрлөж магадгүй хэмээн эндхийн эрх баригчдын төлөөлөгчид үзэж байгаа ажээ.  Ийм хатуу арга хэмжээг үүгээр тайлбарлаж байгааг Daily ИК сайтад мэдээлсэн байна.  Гэвч эндхийн оршин суугчид үүнийг тэр бүр дэмжихгүй байгаа аж.  Тухайлбал, муураа өгөхөөс татгалзсан Хесан хотын нэг айлын хүмүүсийг 20 өдөр саатуулсан байна. Тэднийх муураа өгөхгүй гэхдээ муур үхсэн хэмээн мэдэгджээ.
  Гэвч хэдэн өдрийн дараа муур БНАСАУ, Хятадын хилийн ойролцоохи нэг хашааны дэргэд явж байхыг харсан байна. Түүнийг тэр дор нь барьж чадаагүй ч, эзнийг нь тогтоожээ.  Гэсэн ч яалт ч үгүй муурыг барьж, эздийг нь тусгаарласан байна. Цар тахлыг зарласны дараа БНАСАУ  гаднаас тус оронд ирэхийг маш хатуу хоригложээ. Өнгөрсөн жил Хятад руу явахыг бас хориглосон байна.  
Тус улс хилийн хамгаалалтыг чангатгасныг бас мэдээлж байсан юм.  БНАСАУ-д одоо болтол  COVID-19 өвчний ганц ч тохиолдол нотлогдоогүй байна. Гэсэн ч энэ оны эхээр тус орны эрх баригчид вирусийн эсрэг вакцин нийлүүлэхийг шаардаж байжээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-03 10:15:27

Сэтгэгдэл бичих