Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Америкийн шинжээч COVID-26 болон COVID-32 дэгдэнэ гэжээ

Америкийн шинжээч COVID-26 болон COVID-32 дэгдэнэ гэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-03 10:12:38
   Хэрвээ одоогийн коронавирус бий болсон шалтгааныг судлахгүй бол, COVID-26 болон COVID-32 цар тахал дэлхийд дэгдэнэ. Америкийн эрдэмтэн, коронавирус болон халдварт өвчлөлийн шинжээчдийн нэг Питер Хотез ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Одоогийн зуун гарснаар энэ нь SARS болон MERS-ийн дараахи гурав дахь  томхон цар тахал болохыг тэр дурдсан байна.  
   “Хэрвээ бид COVID-19-ийн гарал үүслийг бүрэн ойлгохгүй бол,  COVID-26 болон COVID-32 дэгдэнэ гэдгийг байгаль эх бидэнд сануулж байна” гэж тэр мэдэгджээ. Уханьд ковидын дэгдэлт үүссэнийг судлах хэрэгтэй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Түүнчилэн  вирус судлаач, эпидемиологч болон бусад мэргэжилтнийг цар тахал анх дэгдсэн тэр газарт нэвтрэх бүрэн боломжтой болгохын тулд  хориг арга хэмжээ авах хүртэл Хятадад хүчтэй шахалт үзүүлэхийг  тэр уриалжээ.  
ДЭМБ-ын шинжээчдийн илтгэл гуравдугаар сард нийтлэгдэж,COVID-19  лабораториас алдагдсан байж болох нь “туйлын магадлал багатай юм”. Вирус  өөр амьтнаар дамжин сарьсан багваахайнаас хүнд халдварласан болов уу гэсэн билээ. Харин америкийн засаг захиргаа  осол гарсны улмаас коронавирус тархсан байх хувилбарыг үгүйсгэхгүй байгааг РИА Новости агентлаг мэдээлжээ. БНХАУ-ын эрх баригчид үүнийг улс төрийн тоглоом, гэм бурууг бусдад тохох гэсэн санаархал хэмээн тодорхойлсон юм.   
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-03 10:12:38

Сэтгэгдэл бичих