Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
Хятадын Гуадун мужид коронавирусийн 'Дельта' мутаци тархсан байж болзошгүй тул хөл хорио тогтоолоо

Хятадын Гуадун мужид коронавирусийн 'Дельта' мутаци тархсан байж болзошгүй тул хөл хорио тогтоолоо

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-02 13:47:18

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр лхагва гаригт тус улсад “COVID-19”-ийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын 14 нь гаднын улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол 10 нь Гуандун мужид бүртгэгдсэн дотоодын халдвар байжээ. Гуандун мужид батлагдсан 10 тохиолдлын долоо нь Гуанжоу хотод бүртгэгдсэн бол үлдсэн гурав тохиолдол нь Фошан хотод илэрсэн аж.

Улмаар 13.6 сая хүн амтай Хятадын Гуанжоу хотод “COVID-19”-ийн халдварын кластер тархалт бий болоод байна. Тухайлбал, Хятадын олон улсын далайн тээврийн гол боомт байрладаг тус хотод тавдугаар сарын 21-ний өдрөөс хойш нийт 41 дотоодын халдвар бүртгэгджээ. Мөн дэлхийн хамгийн ачаалалтай боомтуудын нэг болох Хятадын Шеньжин хотын Янтиан боомтын ажилчид болон ойр орчмын оршин суугчдын дунд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус боомтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна.

Түүнчлэн Гуандун мужийн эрх баригчид Хятадын эх газарт Энэтхэгээс гаралтай “SARS-CoV-2” вирусийн Дельта мутацийн тархалт үүссэн гэж үзэж байгаа юм. Тиймээс мягмар гаригт 126 сая хүн амтай Гуандун мужид хөл хорио тогтоож, Байюн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд хязгаарласан байна.

Үүнээс өмнө ням гаригт Гуанжоу хотоос гарах, орох хөдөлгөөнийг мөн хязгаарласан. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гуанжоу хотод вакцинжуулалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, үзвэр үйлчилгээг хаах, ресторан болон зоогийн газруудыг зөвхөн хүргэлтээр үйлчлэх, ахлах болон дунд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Зайлшгүй шалтгаанаар хотоос гарах иргэд “COVID-19” халдварын өртөлтийг тандах гар утасны аппликейшнд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд сүүлийн 72 цагийн хугацаанд “PCR” шинжилгээний сөрөг хариу авсан байх шаардлагатай аж.

БНХАУ-ын хэмжээнд сүүлийн долоо хоногийн хугацаанд “COVID-19”-ийн нийт 127 тохиолдол бүртгэгдсэн байна. Харамсалтай нь манай урд хөршид вакцинжуулалтын үйл явц нэлээд удаашралтай үргэлжилж байгаа юм. БНХАУ ирэх сар гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар 640 сая гаруй тун вакцины тарилга хийгдсэн бөгөөд нийслэл Бээжин хотын насанд хүрсэн нийт хүн амын 86 хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна.

Эх сурвалж: Xinhua, Reuters, The Guardian

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-02 13:47:18

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН
МАНАЙХ ХИЛЭЭ НЭЭГЭЭД БАЙСАН. ОДОО ХААХ УУ?
2021-06-02 16:01:05 - 66.181.186.93