Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Монгол руу тээвэрлэх 4000 чингэлэг Тяньжин боомтод саатжээ

Монгол руу тээвэрлэх 4000 чингэлэг Тяньжин боомтод саатжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-05-31 00:10:22

Цар тахлын улмаас гадаад худалдаанд удаашрал үүсэж, урд хойд хил дээр олон тооны чингэлэг, ачааны  машины дараалал үүссэн. Манай улсын нийт ААН-үүдийн 25 хувь нь гадаад худалдаа эрхэлдэг, 250 мянган хүн энэ салбарт ажиллаж байна.     

БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин АНУ, БНСУ, БНТУ болон Азийн орнуудаас импортолдог бараа бүтээгдэхүүнийг Монгол руу тээвэрлэдэг. Гэвч тус боомтод нэг сарын өмнө 5500 чингэлэг овоорсон байсан бол одоо 4000 болж буурчээ.

Тус улсын экспорт нэмэгдсэн, эдийн засаг нь эргээд сэргэсэн тул галт тэрэгний эрэлт нэмэгдсэнээс тээвэрлэлт саатсан гэж манай талд албан бусаар мэдээлсэн байна.

Гадаад худалдаа эрхлэгчид чингэлгийг түрээсэлж ашигладаг тул зардал гарсаар байна. Энэ нь барааны үнийг өсгөлөө. 2008 онд мөн ийм байдал үүсэж байсан тул анхаарал тавьж ажиллахыг бизнес эрхлэгчид УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХЯ-наас хүсэв.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-05-31 00:10:22

Сэтгэгдэл бичих

1+4 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty