Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
Жүжигчин Роберт Паттинсон Warner Bros кино компанийн продюсероор сонгогдлоо

Жүжигчин Роберт Паттинсон Warner Bros кино компанийн продюсероор сонгогдлоо

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-28 12:52:34
"The Twilight Saga", "Remember Me", "Water for Elephants" кинонуудаараа олонд танигдсан алдарт жүжигчин Роберт Паттинсон Warner Bros. кино компанитай болон Warner Bros. Television, HBO Max гэх тэдний охин компаниудтай томоохон гэрээ байгуулжээ. Тодруулбал, Роберт Паттинсон эдгээр байгууллагуудын продюсероор сонгогдсон бөгөөд энэ нь түүний өмнө хийж байсан хэлэлцээрүүдээс хамгийн томд нь тооцогдож байна. Түүнд продюсерын ажлынхаа хүрээнд өөрийн дэвшүүлсэн санаанууд дээрээ үндэслэн бүтээлээ туурвих эрх чөлөөг олгосон ба бусад кино компаниудтай хамтран ажиллаж кинонуудад нь дүр бүтээхийг гэрээгээр зөвшөөрчээ. Шинэ албан тушаалынхаа талаар Паттинсон "HBO болон Warner Bros. Pictures нар нь салбартаа тэргүүлэгч шинийг сэдэгчид билээ. Би тэдэнтэй ажиллах болсондоо маш их баяртай байгаа бөгөөд кино, телевизийн салбарт шинэ дуу хоолойг хүргэхээр зорьж ажиллах болно. Мөн тус студийн хамт олонтой ажиллаж байх хугацаандаа тэдний үнэнч хандлага, эрсдэл үүрэх бэлэн байдал болон бүх зүйлд бүтээлчээр ханддаг байдлыг нь өндрөөр үнэлсэн" хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-28 12:52:34

Сэтгэгдэл бичих