Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Ж.Байден коронавирусийн гарал үүслийг тодруулахыг даалгажээ

Ж.Байден коронавирусийн гарал үүслийг тодруулахыг даалгажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-27 11:19:35
 АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден шинэ коронавирусийн гарал үүслийг 90 өдөрт багтаан тодруулахыг даалгасан байна гэж Интерфакс агентлаг уламжилжээ.  “Эцсийн дүгнэлтэд биднийг ойртуулж, 90 өдөрт багтаан надад тайлагнаж болох мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийхийн тулд хүч чармайлтаа  эрчимжүүлэхийг би тагнуулын байгууллагаас хүслээ” гэж  мэдэгдэлд тэмдэглэсэн байна.   
   Нэмэлт мөрдөн шалгалт, тухайлбал “Хятадын талаархи асуудал” шаардагдаж болох зарим салбарт анхаарал хандуулахыг Байден бас хүсчээ.   Шинэ коронавирус үүсч бий болсон шалтгааныг үргэлжлүүлэн мөрдөн шалгах хэрэгтэй байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өмнө нь мэдэгдсэн юм.   
     ДЭМБ шинжээчдээс БНХАУ-ын мэргэжил нэгтнүүдтэй хамтран явуулсан шалгалт COVID-19 хаанаас үүссэн тухай асуултад тодорхой хариулт өгөх боломж олгоогүй билээ.      Хятадын эрх баригчид шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй өвчин дэгдсэн тухай 2019 оны арванхорёрдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм.  Энэ дэгдэлт Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн юм. Гуравдугаар сарын 11-нд ДЭМБ дэлхийд COVID-19 цар тахал дэгдсэнийг зарласан билээ.   
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-27 11:19:35

Сэтгэгдэл бичих