Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
ДЭМБ: Цар тахлын үед эмнэлгийн хичнээн ажилтан нас бараад байна вэ?

ДЭМБ: Цар тахлын үед эмнэлгийн хичнээн ажилтан нас бараад байна вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-25 12:31:01
     ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхан Гебрейесус Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 74 дүгээр чуулганыг нээж хэлэхдээ, COVID-19-өөр нас барсан эмнэлгийн ажилтнуудын багцаа тоо дурдсаныг РИА Новости агентлаг мэдээлжээ.   Түүний хэлснээр, цар тахал эхлэснээс хойш наад зах нь эмнэлгийн  115 мянган ажилтан нас бараад байна. Гэхдээ энэ нь яг яс тоо биш. Дэлхийд эмч нарын хөдөлмөрт тохирсон цалин хөлс өгдөггүй, түүнчилэн тэднийг зохих ёсоор хүндэтгэдэггүй нь байнга шахуу харагдаж  байна. Эмнэлгийн олон ажтилтан хүнд, амь насанд аюултай нөхцөлд ажиллаж байгаа юм гэж тэр тэмдэглэжээ.  
     “Энэ нь одоогоор бүрэн тайлан биш ч, наад зах нь эрүүл мэндийн 115 мянган ажилтан бусдын амь насыг хамгаалан, өөрсдөө амь насаа алдаад байна. Эрүүл мэндийн ажилтнууд жинхэнэ баатрууд мөнөөс мөн” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга онцлон дурдсан байна.  Хүн төрөлхтөн өнөөгийнхөөс илүү аюултай байх шинэ цар тахалтай хэзээ нэгэн цагт тулгарна гэж тэр  бас хэлжээ.  “Одоогийнхоос  илүү халдвартай бөгөөд аюултай байх тийм вирус гарч ирнэ” гэж тэр мэдэгдсэн байна.  Улс орнууд өрсөлдөн уралдах биш, харин бие биетэйгээ хамтран ажиллах хэрэгтэй  гэдгийг чухамхүү вирусийн эсрэг хийж буй тэмцэл харуулж байна” гэж Гебрейесус хэлжээ.  
      “Тиймээс бид хамтран ажиллах уу, эсвэл хамгаалалтгүй байх уу гэсэн сонголтын өмнө тулж ирлээ” гэж тэр мэдэгдсэн байна.  Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 1-нд онлайн хэлбэрээр болж байгаа юм.  COVID-19-ийн цар тахлын эсрэг  тэмцэх, эрүүл мэндийн салбарт дахин онцгой нөхцөл байдал бий болохоос сэрэмжлэх нь  уг ассамблейн гол сэдэв болж байна. Ассамблейн чуулганы ажилд нийт дэлхийн төлөөлөгчид оролцож байгаа юм.   
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-25 12:31:01

Сэтгэгдэл бичих