Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Ковидын шинэ мутациуд нь өмнөхөөсөө илүү аюултай ч, вакцин хамгаална

Ковидын шинэ мутациуд нь өмнөхөөсөө илүү аюултай ч, вакцин хамгаална

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-24 11:18:04
    Коронавирусийн халдварын шинэ мутациуд нь нэгэнт тодорхой болсон штаммуудын халдварыг бодвол, үхэлд илүүтэй хүргэнэ гэж Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвийн эмгэг микроорганизмын популяцын өөрчлөлтийн механизмыг судлах лабораторийн удирдагч Владимир Гущин хэлжээ.  Тэр телевизийн “Россия 1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо  вакцинжууулалт нь хамгаалах шилдэг арга мөн гэдгийг тэмдэглэсэн байна.   Вакцин хийлгэх нь коронавирусийн хүнд ноцтой үр дагавараас яагаад хамгаалдаг тухай тус Төвийн захирал Александр Гинцбург түрүүнд нь ярьсан юм. Вакцин хийлгэсэн хүн коронавирусээр өвчиллөө ч, энэ үйл явц хамар-залигуурын түвшинд л болж өнгөрнө гэж тэр хэлжээ. Харин тарилга хийлгээгүй хүнд вирус  уушиганд нэвтэрч, биеийн бүх эрхтэнд  ноцтойгоор  нөлөөлж, улмаар зүрхний булчинг үрэвсүүлж, элэг, нойр булчирхай зэргийг өвчлүүлдэг байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-24 11:18:04

Сэтгэгдэл бичих