Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Эрнест Хэмингуэйн зүрхийг зүссэн бүсгүй

Эрнест Хэмингуэйн зүрхийг зүссэн бүсгүй

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-19 15:41:03

Агнесса фон Куровски бол Эрнест Хэмингуэйн зүрхийг зүссэн бүсгүй. Тэд дэлхийн нэгдүгээр дайны үеэр цэргийн эмнэлэгт танилцжээ. Зохиолч шархдаж, сувилагч бүсгүй асарч байв. Тэнд л хайрын гал бадарсан байна. Дэргэдээс нь холддоггүй хөөрхөн сувилагчид сэтгэлээ алдаж орхисон Хэмингуэй 19 нас хүрсэн өдрөө гэрлэх санал тавьсан боловч бүсгүй татгалзсан нь цочир явдал болжээ.
Залуу эр солиортлоо хардаж байлаа. Найзуудтайгаа аяллаар явна гэхэд нь эмнэлгийн өрөөгөөр нэг чарлан хашхичиж, явахаа болихыг шаардан цамнаснаар Эрнест хэцүүхэн зан авираа таниулж орхижээ.
1918 онд Агнессаг Миланаас Флоренц руу шилжүүлэх болоход хайртай бүсгүйгээ алдахаас айсан Хэмингуэй ахин гэрлэх санал тавьж хоргоов. Гэвч Агнесса хариу хэлсэнгүй. Ингээд алс холыг зорьсноор тэд захидлаар харилцдаг болж, Агнесса хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа үргэлж санадаг гэж нэгэн захиандаа бичсэн удаатай.
Төдий их удалгүй ахин уулзахдаа хоёрхон цаг цуг байсан нь сүүлчийн учрал байжээ.
1919 оны нэгдүгээр сард Эрнест Хэмингуэй эмнэлгээс гарч, Америк руугаа буцав. Гэвч тэдний захидал харилцаа тасарсангүй. Халуун дулаан хайрын захиагаар Хэмингуэй Агнессаг ахиад гуйлаа. Гэтэл бүсгүй нэгэн захидалдаа "байнга над руу бичээд байх хэрэггүй" гэжээ.
1919 оны гуравдугаар сард Куровски италийн язгууртантай гэрлэх болсноо дуулгав. Хэмингуэй золтой амиа егүүтгэсэнгүй.
Тэрээр Агнессагаас хойш олон арван хүүхэнтэй учир ургуулж явсан хэрнээ ахиж хэнийг ч гал халуунаар хайрлаж үзээгүй гэдэг. Зүрх сэтгэлд нь мөнхөд үлдсэн түүндээ "Зэр зэвсэг минь баяртай" романаар хөшөө босгосон юм.

Прощальное письмо Агнес фон Куровски Эрнесту Хемингуэю опубликованно  издательством Telegraph Books | BURO.

Куровски, Агнес фон — Википедия


Эрнест Хемингуэй и Агнес фон Куровски | Маленькие Истории | Яндекс Дзен

May be a black-and-white image of 2 people and people standing
Зураг дээр: Эрнест Хэмингуэй, Агнесса фон Куровски. Нэгдүгээр дайны үед цэргийн эмнэлэгт.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-19 15:41:03

Сэтгэгдэл бичих