Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Халуунд цангаагаа хэрхэн тайлах вэ?

Халуунд цангаагаа хэрхэн тайлах вэ?

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-19 09:28:23
  Халуунд ус, ундаа, компот, цай болон квасыг нэг килограмм жинд ойролцоогоор 40 миллиграмм байхаар бодон, цэл хүйтнээр нь, нэг дор ихээр уухгүй байх  хэрэгтэй. Москва хотын эрүүл мэндийн газрын насанд хүрсэн хүн амд анхан шатны эмнэлэг-эрүүл ахуйн тусламж   үзүүлэх орон тооны бус мэргэжилтэн Андрей Тяжельников РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж хэлсэн байна.  
  Москвад энэ долоо хоног  их халуунаар эхлэснийг цаг уурын “Фобос“ төвийн тэргүүлэх ажилтан Евгений Тишковец бас мэдээлжээ. 
      Жишээ нь даваа гарагт халуун 30 градусаас давж, мягмар гарагт 29-31 градус  халсан нь долоодугаар сарын дундаж үзүүлэлтээс 7 градусаар их байна.   
   Эмчийн хэлснээр,  халуунаас болж стресст орж, тиймээс биеийн халуун нэмэгдэн, бие махбодь  сэрүүцэх, хэвийн байдлаа хэвээр хадгалахад өөрийн бүхий л нөөцийг шавхадаг аж.  Ингэснээр  хүн ахиу шингэн ууж, харин дараа нь тэр шингэн хөлсөөр дамжин их хэмжээгээр гадашилдаг юм.  Тиймээс халуунд   уух усыг  нэмэгдүүлэх ёстой. 
     “Ер нь ам цанганх мэдрэмж нь шингэн дутагдаж байгааг харуулж байгаа хэрэг.  Гэхдээ усыг нэг амиар, их хэмжээгээр уух хэрэггүй. Харин цөөн балгаар байнга уух нь илүү дээр.  Цэвэр усанд ундаа, компот, квас, цай нэмж болно” гэж Тяжельников хэлсэн байна.  
     Цангаа тайлдаггүй, харин ч  биед ирэх ачааллыг л нэмэгдүүлдэг хийжүүлсэн чихэрлэг ундаа, өтгөрүүлсэн шүүс уух хэрэггүй гэж мэргэжилтэн тодруулан тайлбарлажээ. 
        Кофе ч  биеэс шингэн их хэмжээгээр гадагшлахад нэрмээс болж, шингэн алдах эрсдэлийг  ихэсгэдэг байна.  “Халуунд уух ундаа нь хүйтэн, гэхдээ мөс шиг цэл хүйтэн байж болохгүй.  Бие болон хүйтэн ундааны температурын эрс ялгаанаас болоод бие махбодь шоконд орж, улмаар дархлааг сулруулан, түргэн өвчлөхөд хүргэж болно. 
         Халуунд биеийн температур эрс буурч, мөс шиг хүйтэн ундаа уух юмуу зайрмаг идэх нь бие махбодийг коронавируст эмзэг болгодог. Тиймээс вакцинаар өөрийгөө найдвартай дархлаажуулах нь чухал.  
     Ялангуяа настай хүмүүс вакцин хийлгэх нь онцгой чухал бөгөөд учир нь тэд бусдыг  бодвол илүү хүндээр өвчлөх нь олонтоо байдаг” гэж Тяжельников хэлжээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-19 09:28:23

Сэтгэгдэл бичих