Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа

Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 18:00:54

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас нийтийн тээврийн жолооч нарын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцуулах дадал бий болгох зорилготой сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто тээврийн салбарт мөрдөж байгаа стандартууд сэдвээр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын  Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Эрүүл амьдрах хэв маяг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сэдвээр доктор Ж.Цогтсугар болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сургалтыг хийсэн юм. Сургалтад 50  жолоочийг хамрууллаа.

Сургалтыг цаашид  шат дараатайгаар зохион байгуулж, нийтийн тээврийн салбарын нийт  жолооч нарыг хамруулахаар төлөвлөөд байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 18:00:54

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

түвшин
хурд хэтрүүлж болохгүй, хоорондоо уралдаж болохгүй, автобусандаа тамхи татаж болохгүй, хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаар ярьж болохгүй, буудлынхаа чанх харалдаа 3-р эгнээнээс 1-р эгнээ рүү дайрч орж болохгүй гэх мэт зүйлчсийг сайн зааж өгөөд том оврын автобус бол микро биш гэдгийг их сайн хэлж өгөх хэрэгтэй дээ.
2021-05-19 08:42:44 - 202.131.228.131