Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Төв талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэргийг хаажээ

Төв талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэргийг хаажээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:42:06
Энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сагсчин залуус гаднын нөлөөтэй болон өндрөөс унасан байдалтай амь насаа алдаж, 8-ны өдөр төв талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн харамсалтай хэргүүд гарсан билээ.   Тэгвэл уг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа аль шатандаа явж байгаа болон хэрэг хэрхэн шийдвэрлэгдснийг Прокурорын ерөнхий газраас тодруулахад "Хоёр сагсчин нас барсан хэрэг шийдвэрлэгдээгүй. Сүхбаатарын талбайд амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн" гэлээ.   Эргэн сануулбал,  "Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай "Ц" гаднын нөлөөтэй амь насаа алдсан бол 20 настай "И" өндрөөс унаж амиа алдсан. БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлж байв.  Хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг гарсан. Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд тухайн үед хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байдаг.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:42:06

Сэтгэгдэл бичих