Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Машины шил арчигч үүссэн түүх

Машины шил арчигч үүссэн түүх

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-18 12:19:24

1902 онд хүйтэн, бороотой нэг өдөр Мэри Андерсон трамвайд сууж явахдаа цас их орсны улмаас жолооч юу ч харж чадахгүй байгааг анзаарчээ.
Учир нь трамвайны урд шилийг цас бүрэн бүрхэгдсэн байв. Тухайн үед АНУ-ын трамвайнд давхар салхины шил суурилуулсан байдаг ч жолоочийн урд хэсэг нь ердийн цонхны хүрээ шиг нээгдэх боломжтой тусгай хийц байсан. Энэ нь жолооч цонхоо онгойлгож шороо, цас, уснаас цэвэрлэх боломжтой байх үүднээс хийгдсэн болно. Энэхүү цэвэрлэгээний аргын гол дутагдал нь жолооч цонхоо онгойлговол салхи, ус дотогш орж жолоочид саад болж, бүх зорчигчдод таагүй байдал үүсгэдэг байв.
1903 оны 11-р сарын 10-ны өдөр АНУ-ын Патентын алба шинэ бүтээлийнх нь төлөө 743801 тоот патентыг зохион бүтээгч Мэри Андерсонд олгов. Энэхүү төхөөрөмж нь цонхыг цас, уснаас цэвэрлэх боломжтой болгосон. Патент авсныхаа дараа Мэри шинэ бүтээлээ Канадын компанид зарахыг оролдов. Харамсалтай нь тус компани шинэ бүтээл нь практик ач холбогдолгүй гэж үзэн дэлхийн хамгийн анхны тээврийн хэрэгслийн цонх арчигч системийг худалдаж авахаас татгалзаж байсан ч дэлхийн шилдэг бүтээл болж 118 жилийг үдэж байна.
СайханУул
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-18 12:19:24

Сэтгэгдэл бичих