Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Шинээр коронавируст халдварын 349 тохиолдол нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Шинээр коронавируст халдварын 349 тохиолдол нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 11:05:16

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 7791 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 349 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 49,524 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын  нь 318 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 25 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах зургаан халдвар бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 221 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,082хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 115
  • Хүнд 494
  • Хүндэвтэр 1,378
  • Хөнгөн 2,100 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 877 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 41,844 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 3,009 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 43 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,179 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 11:05:16

Сэтгэгдэл бичих