Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Ирэх сарын нислэгийг хуваарийг гаргажээ

Ирэх сарын нислэгийг хуваарийг гаргажээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 10:05:00

Манай улс "COVID-19"-ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнтэй уялдуулах үүднээс гадаад орнууд руу хийх нислэгийг 6 дугаар сарын 1-нээс эхлэхээр төлөвлөж буй. Тэгвэл ИНЕГ-аас ирэх сард гадаадын орнууд руу үйлдэх нислэгийн хуваарийг гаргаад байна. 

Үүнд хамгийн эхний нислэгийг 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар-Будапештын чиглэлд "Хүннү Эйр" компани үйлдэх юм байна. Түүнчилэн 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд, 8-нд Токио руу үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК тус тус нисэх аж. Мөн "Хүннү Эйр" компани 6 дугаар сарын 9-нд Улаанбаатар-Алма-Аты чиглэлд нислэг үйлдэх хуваарь гарчээ. Цаашилбал:

  • 6 дугаар сарын 9-10-нд Улаанбаатар-Франкфуртын чиглэлд МИАТ ТӨХК, 
  • 6 дугаар сарын 10-11-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд "Кореан Эйр",
  • 6 дугаар сарын 11-16-нд Сөүл-Улаанбаатар МИАТ ТӨХК, 
  • 6 дугаар сарын 18-18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд "Asiana Airlines" тус тус нислэг үйлдэх нь. Мөн
  • 6 дугаар сарын 21-нд Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд "Аэро Монголиа",
  • 6 дугаар сарын 26-27-нд Стамбул-Улаанбаатарын чиглэлд "Туркиш Эйрлайнс" ниснэ. 



Нислэгүүдийн дээрх хуваарь нь "COVID-19"-ийн цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтойг мэдэгджээ. Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нисэлгийг цаг хойшлох магадлалтайг анхааруулжээ.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж буй тул нислэгийн баталсан хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгч компаниудад шууд хандахыг зөвлөжээ. Монгол Улсыг зорин ирэх зорчигч иргэдийн хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг мөн зөвлөжээ. 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 10:05:00

Сэтгэгдэл бичих