Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Озэки Тэрүнофүжи тавиас дээш хувийн амжилт үзүүллээ

Озэки Тэрүнофүжи тавиас дээш хувийн амжилт үзүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-05-17 10:44:37
 Нацү башёд озэки цолоо эргүүлэн авч барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Дайэйшёог ошидашигаар ялснаар дээд зиндааныхнаас тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн анхны бөх болов. Мөн Чёошёома Г.Мөнхсайхан цагтаа арслан цолтой явсан гүрж Точиношиныг уваиэнагэгээр, Ичиножо А.Ичинноров маэгашира Шиманоумиг ошидашигаар, Хоошёорюү С.Бямбасүрэн озэки Асаноямаг учигакэгээр давж, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Такарафүжид ошидашигаар, Кирибаяма Б.Лхагвасүрэн сэкивакэ Такаясуд окуритаошигоор уналаа. Ичиножо зургаан даваа, хоёр унаатай, Тамаваши, Чёошёома нар таван даваа, гурван унаатай, Хоошёорюү гурван даваа, таван унаатай, Кирибаяма хоёр даваа, зургаан унаатай болжээ.                
Тэмцээнийг найман даваатай озэки Тэрүнофүжи тэргүүлж, араас нь нэг даваа дутуу озэки Такакэйшёо нэхэж буй аж.                                       
Өнөөдөр Чёошёома маэгашира Ишиуратай, Тамаваши маэгашира Чёомарутай, Ичиножо маэгашира Окиноумитай, Кирибаяма маэгашира Аойяматай, Хоошёорюү озэки Шёодайтай, Тэрүнофүжи сэкивакэ Такаясутай учраа таарсан байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-05-17 10:44:37

Сэтгэгдэл бичих