Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Билл Гейтсийн хуучин эхнэр салсныхаа дараа асар их өртөг бүхий хувьцаа авчээ

Билл Гейтсийн хуучин эхнэр салсныхаа дараа асар их өртөг бүхий хувьцаа авчээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-16 11:44:28
    Мелинда Гейтс тэрбумтан Билл Гейтсээс салсныхаа дараа  түүний байгуулсан хөрөнгө оруулалтын “Cascade Investment” компаниас 3 тэрбум долларын хувьцаа авсан байна. Энэ нь өнгөрсөн бямба гарагт тодорхой болжээ.  Блумберг агентлагийн мэдээлснээр, энэ нь эрчим хүч, тээвэр, зочид буудлын бизнес зэрэг салбарын хувьцаа байж болох гэнэ.  Хэвлэлд бичсэнээр үзвэл, эхнэр, нөхөр хоёр салахаар шийдвэрлэснээ тавдугаар сарын эхээр Твиттерээр зарласан юм.  Тэд гэрлэлтийн гэрээ байгуулж байгаагүй нь дараа тодорхой болж, харин Мелинда хуучин нөхрөөсөө ямар нэг төлбөр төлөөс авах бодолгүй байгаа хэмээн тэгэхэд мэдээлж байсан юм.  Түүнчилэн өөр бусад зүйл ч тодорхой болжээ. Жишээ нь, Билл, Мелинда хоёр  салах гэж байгаагаа бүр гуравдугаар сард зарлах ёстой байсан ч,  бага охиныгоо 18 нас хүрэхийг хүлээж байсан байна. Тэдний харилцаа эвгүйтэж, салах бэлтгэл ажил нэлээд хэдэн сарын өмнө эхлэжээ. Мелинда сэтгүүлчдээс нуугдан, тусгайлан түрээслэсэн арал түрээслэсэн байна.   
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-16 11:44:28

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин
Гейтс багыг өгчээ. Безос салахдаа эхнэртээ 38тэрбумын хувьцаа өгсөн
2021-05-17 09:55:32 - 202.179.24.46