Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
"Кофе шоп зэрэг олон нийтийн газар хүүхдэд үйлчлэхгүй"

"Кофе шоп зэрэг олон нийтийн газар хүүхдэд үйлчлэхгүй"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-14 13:55:22

УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж зарим асуудлыг хэлэлцэн шийдэрлэжээ. Үүнтэй холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. 

Маргааш буюу тавдугаар сарын 15-наас кофе шоп танхимынхаа 50 хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллана. Түүнчлэн энэ сарын 22-ноос хоолны газар, томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Гэхдээ үйлчилгээний байгууллагууд хүүхдүүдэд үйлчилэхгүй байхаар зохицуулах гэнэ. 

Энэ талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Сургалтын төвд хүүхдүүд зайгаа бариад халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд, танхимд 10 хүртэлх хүний тоотойгоор хичээллэж болно. 

Харин тэд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа учир кофе шоп гэх мэт бусад үйлчилгээний байгууллагад оруулахгүй. Мөн хүүхдүүд эцэг эхчүүдийн хараа хяналтын дор дэлгүүр, сургалтын төвд орж болно. 

Энэ бол нийслэлд ирэх сарын 1-ныг хүртэл нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг бүрэн тунгаар дархлаажтал авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохицуулж байгаа арга хэмжээ юм" гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-14 13:55:22

Сэтгэгдэл бичих