Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Х.Нямбаатар: "Б.Баасанцогттой хувийн харилцаатай байсан эмэгтэй анх бичлэгийг нь цацсан"

Х.Нямбаатар: "Б.Баасанцогттой хувийн харилцаатай байсан эмэгтэй анх бичлэгийг нь цацсан"

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-14 11:52:53
      УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн агуулга нь камерын хяналтын системыг сайжруулах юм. Зарим УИХ-ын гишүүн камерын бичлэгийг ашиглаж хүний эрхэнд халдаж байгаа асуудлыг сөхөж байлаа. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа "Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой орц, цахилгаан шатны камерын дүрс цацагдсан. Б.Баасанцогттой хувийн харилцаатай эмэгтэй нь тэр бичлэгийг гар утсан дээрээ бичиж аваад анх цацсан юм билээ. 
   Ингэж хүний эрхийг зөрчдөг явдлыг хуулиар хязгаарлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.  Цагдаа нар энгэрийн камерыг 2010 оноос хойш хэрэглэж байгаа. 
     Тодорхой дүрэм журамтай ашигладаг. Цагдаагийн энгэрийн камераас бичлэг алдагдсан гэх асуудлыг ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Давхар хяналттай байсан хуулийн байгууллагуудаас алдагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас ажлын хэсэг гаргасан. Дүгнэлтээ удахгүй танилцуулах байх" гэлээ. 
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-14 11:52:53

Сэтгэгдэл бичих