Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Японд өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулахаар бэлтгэж байна

Японд өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулахаар бэлтгэж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-12 17:07:38

ТОКИО. /Kyodo/. Японд хүүхдүүд коронавирусээр халдварлах тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан “COVID-19”-ийн вакцинжуулалтад 12-15 насны хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Одоогоор Японд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакцинд л зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд 16 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулж байгаа юм.


Сайд нарын танхимын дарга нарийн бичгийн дарга Като Кацүнобүгийн мэдээлснээр, “Pfizer” компани вакциныхаа хэрэглээг өргөжүүлэх талаар Японы Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын агентлагтай хэлэлцээ хийж байгаа ажээ.


“Өсвөр насны хүүхдүүдэд вакцин үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдвал удирдамжид нэмэлт өөрчлөлт оруулна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


АНУ-ын Хүнс, эмийн хяналтын агентлаг “Pfizer”-ийн вакцины эмнэлзүйн туршилтын үр дүнг үнэлсний дүнд 12-15 насны хүүхдүүдэд уг вакциныг яаралтай журмаар хэрэглэхийг даваа гарагт зөвшөөрсөн юм.


Эмнэлзүйн туршилтын үеэр хүүхдүүдэд 16-гаас дээш насны хүмүүст хийж байгаатай ижил тунг тарьжээ. Ийнхүү хоёр тунг хийснээс долоо хоногийн дараах байдлаар вакцин хийлгэсэн 1005 хүүхдийн дунд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин плацебо тариулсан 978 хүүхдийн 16 нь халдвар авсан гэж Хүнс, эмийн хяналтын агентлаг мэдээлжээ.


Вакцины гаж нөлөөний хувьд, өсвөр насны хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүсийн хооронд ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй байна. “Pfizer” Японд 12-15 насны хүүхдүүдийг туршилтад хамруулаагүй тул тус улсын Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг хилийн чанадад хийсэн туршилтын үр дүнг судалж байгаа ажээ. 


Эрүүл мэндийн яамны харьяа тус байгууллага вакцины талаарх хангалттай мэдээллийг цуглуулбал Японд эмнэлзүйн шинэ туршилт явуулахгүйгээр нэмэлт зөвшөөрөл олгох төлөвтэй байна. 

montsame.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-12 17:07:38

Сэтгэгдэл бичих