Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-12 12:42:15

Олон улсын сувилагчдын зөвлөл 1965 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 12-ныг Олон улсын сувилагчдын баяр болгон тэмдэглэж иржээ.
Уг нь 1953 онд Америкийн Эрүүл мэнд, боловсрол, халамжийн газрын албан тушаалтан Дороти Сазерланд ерөнхийлөгч Эйзенхауэрд сувилагчдын алдрыг тэмдэглэх өдөртэй болох санал тавьсан ч ерөнхийлөгч хүлээж аваагүй юм.
1974 оны 1-р сард албан ёсоор жил бүрийн 5-р сарын 12-нд тохиодог орчин үеийн сувилахуйн салбарыг үндэслэгч Флоренс Найтингейлийн /Florence Nightingale (12 May 1820 – 13 August 1910)/ төрсөн өдрөөр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэж байхаар сонгосон байна.
Найтингейл нь Их Британы нийгмийг өөрчлөгч, статистикч, орчин үеийн сувилахуйг үндэслэгч байсан бөгөөд түүний тухай "The Lady with the Lamp" кино 1951 онд бүтээгдэж байжээ.
Тэрээр 1853-1856 онд болсон Кримын дайны үед сувилагчдын менежер, сургагчаар ажиллаж байсан бөгөөд шархадсан цэргүүдийг сувилах тал дээр шинэ дэвшлүүдийг бий болгосон нь Виктори хатны үед бий болсон шинэ соёл, дэвшлийн нэг гэж яригдаж байжээ.
Флоренс Найтингейл дайны дараа 1860 онд Лондонгийн St Thomas' Hospital-ийн дэргэд анх сувилахуйн эрдэмд сургах сургууль байгуулсан нь орчин үеийн мэргэжлийн сувилахуйн суурийг тавьсан гэж үздэг. Орчин үед түүний нэрээр нэрлэсэн “Найтингейлийн одон”-гоор сувилахуйн салбарт хамгийн өндөр гавьяа байгуулсан нэгнийг шагнах болжээ. 2019 онд 48 дахь багц медалийг 19 орны 29 сувилагч хүртсэн бөгөөд түүний дотор Шинэ Зеландын Улаан загалмайн сувилагч, ахмад Felicity Gapes байжээ.
Түүний гавьяа сувилахуйн чиглэлээр зогсоогүй бөгөөд Их Британы нийгмийн бүх хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, Энэтхэгийн өлсгөлөнгийн эсрэг нийгмийн анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдэд халтай биеэ үнэлэгчдийн тухай хуулийг цуцлах, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт олон ажил өрнүүлж байсан тул түүнийг social reformer буюу нийгмийг өөрчлөгч гэсэн нэр хүнд дагадаг. Бас голчлон анагаахын чиглэлийн олон бүтээлүүд туурвиж түүндээ статистик тоо баримтуудыг чадварлагаар тусгадаг нэгэн байжээ.
Жил бүрийн энэ өдөр Олон улсын сувилагчдын зөвлөлөөс иж бүрдэл материал гарган бүх оронд түгээдэг. Энэхүү иж бүрдэл нь сувилагчдын боловсрол болон тухайн жилийн онцолсон уриатай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх багцуудыг багтаасан байдаг.
2021 оны сувилагчдын өдрийн уриа нь “Nurses: A Voice to Lead - A vision for future healthcare” буюу “Сувилагчид: Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алсын хараа-Голлох дуу хоолой нь болоё” гэсэн байгаа юм.
Харин “Олон Улсын Сувилагчдын Зөвлөл”-ийн зүгээс 2021 оныг нийтэд нь “Эрүүл мэнд, халамжийн ажилтнуудын жил” /Health and care workers/ болгон зарлаад байгаа бөгөөд “хамгаалая, өгөе, хамтдаа байя” буюу /protect, invest, together/ уриан дор ажиллаж байна.
2019 оноос хойш Ковид-19-ийн маш хүнд нөхцөл байдлын дор, дэлхийн өнцөг булан бүрд сувилагчид, анхан шатны нэгжид иргэдийн дунд ажилладаг эрүүл мэнд, халамжийн ажилтнуудын үнэ цэнэ, ач холбогдлыг маш сайн үнэлж, ойлгох болсон бөгөөд ДЭМБ 2020 оныг “Олон улсын сувилагчдийн жил” болгож байсан нь ч үүнийг гэрчилнэ.

May be an image of text that says 'International Council of Nurses 12 MAY 2021 INTERNATIONAL NURSES DAY Copyright Bruno Lavi NURSES A VOICE TO LEAD AVISION FOR FUTURE HEALTHCARE www.icnvoicetolead.com @ICNurses #VoiceToLead #IND2021'
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-12 12:42:15

Сэтгэгдэл бичих