Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Хинденбург агаарын хөлөг хэрхэн осолдсон бэ?

Хинденбург агаарын хөлөг хэрхэн осолдсон бэ?

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-10 16:51:39

1937 оны 05-р сарын 06-нд АНУ-ын Нью Жерси мужийн Манчестр Товншипд /Manchester Township/ Германы зорчигч тээврийн LZ 129 Hindenburg агаарын хөлөг Лэйкхурстын /Lakehurst/ онгоцны буудалд зогсоолтой холбогдох гэж байхдаа гал гаран сүйрчээ.
Ослын улмаас хөлөгт байсан 97 хүнээс /36 зорчигч, 61 багийн гишүүн/ 35 нь нас баржээ.
Дуулиант ослын тухай маш олон мэдээ, гэрэл зураг маргааш өглөө нь цацагдсанаас гадна Herbert Norrison-ы радиогоор газар дээрээ юу болсон тухай нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээ ч цацагджээ. Гал гарч, осол болсон шалтгааны талаар олон төрлийн таамаг дэвшүүлж байв. Энэхүү осол нь хүмүүсийн итгэлийг нэгэнт алдруулснаар энэ төрлийн агаарын тээврийн эрин дууссан гэхэд болно.
Хөлөг 245 метр урт, 41,2 метрийн диаметртэй, 200,000 куб/метр түлшний агууламжтай, 232 тонн орчим ачааг өргөх чадалтай, дунджаар 125 км/ц, хамгийн өндөр хурдтай үедээ 135 км/ц хүрч хурдалдаг, 16 цилиндэртэй Даймлер Бензийн дөрвөн ширхэг дизель мотортой аварга эд байж.
Нислэгийг 40 нислэгийн ажилтан удирдаж 10-12 тогооч, үйлчлэгч ажилладаг байв. 72 хүртэлх зорчигчийг гэртээ яваа мэт унтах тасалгаатайгаар тээвэрлэх тансаг зэрэглэлийн хөлөг байжээ.
Тус хөлөг 1936 оны 3-р сарын 4-нд анхны нислэгээ хийж байсан. Хөлгийг German Zeppelin Airline Company үйлдвэрлэн, эзэмшиж байлаа.
Уг нь тус бөмбөлгөн онгоцыг гелийн хийгээр дүүргэх нь хамгийн аюулгүй хэмээн тооцоологдсон боловч тухайн үед гелийн хий маш ховор, зөвхөн Америкийн зарим нэг газрын тосны компаниуд л нэрж гаргаж байсан юм. Германчууд Америкийг энэ хийгээ худалдана хэмээн тооцоолж онгоцоо үйлдвэрлэсэн боловч Америкчууд 1927 онд баталсан гели экспортлох хоригоо цуцлахаас татгалзсан тул аргагүйн эрхэнд устөрөгчийн хий шахсан байна. Тухайн үед агаар шатаахаас өөрөөр агаараас хөнгөн байлгах ганц арга нь энэ байжээ. Устөрөгч ашигласнаар агаарын хөлгийн доторхи зай ч ихсэж зорчигчийн кабин нэмэгдсэн. Германчууд энэхүү хөлгөө нэг жил ашигласны дараагаар олон нийт тэднийг устөрөгчөөр хийлсэн зорчигч тээврийн онгоцыг гэмтэл, аюулгүй ашиглах аргыг эзэмшсэн гэдэгт итгэж эхэлсэн байна.
Сүүлчийн аялал нь 1937 оны улирал эхэлсээр Германаас Бразил хүрсэн амжилттай нислэгийн дараагаар болсон бөгөөд Америк Европын хооронд хийх 10 удаагийн аялалын эхнийх нь байсан юм. Цаг агаарын бэрхшээл буюу хүчтэй салхинаас болж гурав хоногын өмнө нисэх ёстой байсан нислэг хойшилсон байв. Американ эйрлансын хүсэлтээр хөлөг зорчигчдын бүхээгийнхээ талд нь зорчигч суулган /72 зочны бүхээгтэйгээс 36 зорчигч/ НьюАрк онгоц буудалруу хүргэж өгөх гэж байсан юм. Харин 21 далдлагажигч авсан тул хөлгийн бүрэлдэхүүн 61-үүлээ байж. Тэд агаарт хөөрснөөс хойш тэнгэрийн байдал муудсан тул Нью Жерсигийн далайн эргээр нисч байгаад буцан Лейкхурстд газардахыг оролдох үед уг осол болсон.
Буцаж ирээд Европруу нисэх бүх тасалбар захиалагдсан байсан бөгөөд Герман явахаар тасалбар авсан зорчигчдын ихэнхи нь ирэх долоо хоногт Лондонд болох 6-р Жорж хаан болон Элизабет хатны титэм гардуулах ёслолд оролцох зочид байжээ.
Осол орон нутгийн цагаар оройн 07 цаг 25 минутын орчимд болсон. Хөлөг газардах бэхэлгээгээ хийж байх үед бороо орж эхэлсэн бөгөөд гэнэт хөлгийн хойд хэсгээс гал гарч удалгүй дэлбэрэлт болсноор үлэмж биет хөлөг унасан байна. Унах үед хөлгийн үзүүр хэсгээс гал гарч толгойн хэсэгт байсан 12 багийн гишүүний 9 нь нас баржээ. Хөлгийн эхний хэсэг газарт хүртэл зарим түлшний сав шатаагүй байсан ч унах үед эцсийн түлшний саванд мөн гал гарчээ. Ус төрөгчийн хий нь шатаж дууссан ч түлшний савнууд шатсаар байсан байна. Осол маш хурдан болсон ба анхны галын дөл харагдсанаас унах хүртэл ердөө 32-37 секунд болсон. Зарим тооцооллоор галын дөлний хурд 15м/сек ч хүрсэн гэж үздэг. Ийм тохиололд бүх биед гал хүрэх хугацаа нь 16,3 орчим секунд болно.
Ослын улмаас 13 зорчигч, 22 багийн гишүүнээс гадна газрын багт ажиллаж байсан нэг ажилтан, нэг энгийн иргэн нас баржээ. Амьд гарсан зорчигчид болон хөлгийн багийнхны ихэнхи нь маш их түлэгдсэн байв. Зорчигчдын аврах гарцын хаалга эвдэрсэн байсан тул ихэнхи зорчигчдыг онгоцны тавцангийн хажуугаар гарсан зайгаар гаргаж аварчээ. 2014 онд ослын үед 14 настай, дадлагжигч хийж байгаад амьд гарсан Вернер Франц нас барсан нь багийн сүүлчийн гишүүн байсан бол амьд үлдсэн зорчигчдын сүүлчийн хүн болох Werner G. Doehner 2019 оны 11-р сарын 8-нд бурханы оронд оджээ. Ослын үед 8 настай байсан хүү хожим дурсахдаа “Ээж маань дүү бид хоёрыг хөлгийн онгорхойгоор түлхээд өөрөө хойноос үсэрсэн” хэмээн өгүүлсэн бөгөөд тэд амьд гарсан боловч аав, эгч хоёр нь осолд харамсалтайгаар амь үрэгджээ.
Энэхүү ослоос хойш энэ төрлийн хөлөг нийтийн үйлчилгээнд яваагүй бөгөөд үүнээс өмнө уг хөлөгтэй ижил төрлийн онгоцны ослууд хэд хэд болсон нь 1921 онд Британийн R38 онгоц (44 хүн нас барсан), 1922 онд АНУ-ын Рома хөлөг онгоц (34 нас барсан), 1923 онд Францын Дикмуд (52 нас барсан), 1930 онд Британийн R101 (48 нас барсан), 1933 онд Америкийн USS Akron (73 нас барсан) байжээ.

May be an image of ‎text that says '‎WHERE HINDENBURG'S PASSENGERS ATE, SLEPT DININGROOM DINING ROOM PROMENADE HERMETIC ROOF EXCLUDE HYDROGEN CABINS READING and WRITING ROOM IrT PROMENADE ی LOUNGE FOLDING STAIRS LET DOWN WHEN ZEP IS LANDED MAIN ENTRANCE LIVING QUARTERS FOR PASSENGERS IN THE MIGHTY HIN DENBURG. HERE THE EXPLODING GAS FOUND MANY Diagram the great ship's trip across the Atlantic. Here Hindenburg's passengers during played games high ate, designed ky. Note the hermetically sealed roof, protection against the explosive hydrogen gas,‎'‎

May be a black-and-white image

May be an image of outdoors
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-10 16:51:39

Сэтгэгдэл бичих