Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 04, Бямба
Зэсийн үнэ 2011 оноос хойш анх удаа 10 мянган ам.доллар давлаа

Зэсийн үнэ 2011 оноос хойш анх удаа 10 мянган ам.доллар давлаа

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-05-07 03:36:27

Зэсийн үнэ 2011 оноос хойш анх удаа 10 мянган ам.доллар давлаа. Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 1.3 хувиар өсөж, 10 мянга найман ам.доллар хүрсэн байна.

2011 оны хоёрдугаар сард дээд цэгтээ буюу 10 мянга 190 ам.доллар хүрч байжээ. Харин баасан гарагийн өглөөний арилжаагаар эргэн буурч, 9885 ам.доллар болоод байна.

Дэлхийн эдийн засаг цар тахлын хямралаас сэргэж эхэлснээр үйлдвэрлэлийн салбар идэвхжиж байгаа юм. Ингэснээр хөнгөн цагаан, төмрийн хүдэр зэрэг түүхий эдүүдийн үнэ огцом өсөөд байна. Ялангуяа цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашиглагддаг зэсийн үнэ хамгийн их хэмжээгээр өсөж байна.

Үнийн өсөлтийг ашиглан томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа тэлэхээр зорьж байгаа аж. Тухайлбал: АНУ-ын “Newmont” компани шинэ мега төслүүд хэрэгжүүлж, зэсийн гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-05-07 03:36:27

Сэтгэгдэл бичих