Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
ЗГ: Вакцинд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн амин дэм авах урамшуулал олгоно

ЗГ: Вакцинд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн амин дэм авах урамшуулал олгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-05 12:05:28


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.   

Шадар сайд С.Амарсайхан:  

  -Бусад улс оронд тэр болгон вакцин олдохгүй байгаа. Манай улсын хувьд вакцины нийлүүлэлт харьцангуй сайн байна. Одоогоор 1 сая 138 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Давтан тунд 25 хувь нь хамрагдаад байгаа. Тавдугаар сарын 8 гэхэд нэгдүгээр тунгийн вакцинд хамрагдах нийт иргэдээ хамруулж дуусгах зорилготой байна. Зургаадугаар сард орон нутгийн нийт иргэдэд нэг, хоёрдугаар тунг хийж дуусгах зорилт тавьж байна. Ингэснээр нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ.    Өнөөдөр вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд боломж олгох талаар хэлэлцлээ. Манай улс дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэх бүх бололцоог бүрдүүлсэн. Дархлаажуулалтад хамрагдахгүй байснаар өөрсдөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж, халдварыг хумхи улс орны зорилтод сөргөөр нөлөөлнө гэлээ. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна.   

-ЭМ-ийн сайд С.Энхболд:   

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2021 оноос ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа. Коронавирусийн халдварын эсрэг эрүүл мэндийн санхүүжилтийг баталлаа. Коронавирусийн халдварын сорьц авсан, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг өрхийн эрүүл мэндийн хяналтаар санхүүжүүлнэ. Хөнгөн тохиолдлыг гэрээр эмчилнэ. Өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 000-4,3 сая төгрөг байхаар тариф баталлаа.     

-Сангийн сайд Б.Жавхлан:  

- Нийслэлд хүнсний талон авдаг 47 мянган насанд хүрсэн вакцин хийлгэх ёстой иргэн байдаг. Үүний 29 мянга нь вакцины нэгдүгээр тундаа ч хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатарт төрөл бүрийн халамжид хамрагддаг 211 мянган иргэн байна. Үүний 81 мянган иргэн нь вакциндаа хамрагдаагүй байгаа юм. Иймээс ирэх саруудад бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс шалтгаалж олгоно. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа. Иймээс ард иргэд маань вакцинжуулалтад хамрагдаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-05 12:05:28

Сэтгэгдэл бичих