Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
У.Хүрэлсүхийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ

У.Хүрэлсүхийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-05 12:03:00

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонгосон У.Хүрэлсүхийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Бид таван хүн дээр хэлэлцэж, үүнээс У.Хүрэлсүхийг дэвшүүлж байна. Манай нэр дэвшигч хуулийн дагуух бүх шаардлагыг хангаж байгаа.

Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд 17 зүйл, заалтыг засаж өөрчлөх хүсэлт тавьсан. Уг өөрчлөлтийг хийж, ҮАГ-т мөрийн хөтөлбөрийг дахин хүргүүлсэн гэдгийг хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд, төрийн тэргүүнийг сонгох сонгууль шударга, будилаангүй болох нь та бүхнээс шууд хамаарна. Үүнд МАН-ын зүгээс саад бэрхшээл учруулахгүйн тулд хичээж ажиллана” гэлээ.

Үйл явцын тухайд, Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад гурав хоног хянан хэлэлцэх юм. Ингээд албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэх боломжтой гэж үзсэн эсэхээ тавдугаар сарын 8 буюу энэ бямба гарагт мэдээлэх юм.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-05 12:03:00

Сэтгэгдэл бичих