Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Шинээр 1,128 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

Шинээр 1,128 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-05 11:06:59

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа.

Өнгөрсөн хоногт 61-85 насны дөрвөн хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар ажээ.  Бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

1042 нь Улаанбаатар хотод
82 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 2820
Хүндэвтэр - 1,538
Хүнд - 480
Маш хүнд - 123 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,960 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-05 11:06:59

Сэтгэгдэл бичих