Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Хөл хориог бүрэн сулруулахгүй байх журам боловсруулж байна

Хөл хориог бүрэн сулруулахгүй байх журам боловсруулж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 17:38:20

Улсын онцгой комиссоос  хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөөд буй. Тус комиссын Ажлын зөвлөл эхний байдлаар журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд хөл хориог бүрэн сулруулахгүй байх хувилбарыг ярьжээ.

Учир нь өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо буурахгүй байгаа тул бүх үйл ажиллагааг зэрэг нээх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг гаргаад байгаа аж. Харин үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрыг нээхээр төлөвлөжээ.

Цаашид  халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Эл асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар батлуулах аж.  Өнөө орой УОК-ын Ажлын зөвлөл дахин хуралдах юм байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 17:38:20

Сэтгэгдэл бичих