Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Б.Буянтогтох: Спутник V вакцины давтан тунг ОХУ-аас хэзээ авах нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ

Б.Буянтогтох: Спутник V вакцины давтан тунг ОХУ-аас хэзээ авах нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 13:05:21

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох Спутник V вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосноор хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.

Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн бөгөөд үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин байгаа юм. Харин тухайн 20,000 тун вакциныг одоогоор хэрэглээнд оруулж эхлээгүй байна. Хэзээ, ямар хүмүүст  хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ.

Гол асуудал бол  коронавирусийн эсрэг вакцинд заавал давтан тун хэрэглэж байгаа. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой гэдгээс шалтгаалан эхний тунг хэрэглээнд оруулна. Тэгэхгүй  бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна.

Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Тэгэхээр энэ үед иргэд маань тэр вакциныг хийлгэнэ, энэ вакциныг хийлгэхгүй  гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв. Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно." гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 13:05:21

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

З
Одоо та нарын худал үлгэрт итгэдэг хүн байхгүй ш дээ 11 цагийн худал мэдээгээ болиод хэдэн тоогоо сайт дээрээ тавьчих хэрэгтэй үедээ ороод хэдэн тоог чинь хараад хэн ч ойлгоно
2021-05-04 16:32:05 - 139.5.217.242
Зочин
Хийж эхлээгүй ч гэх шиг хөсүт 2р эмнэлэг интермедэд хуваарилсан гэсэн тэгэхээр тарьж эхэлсэн гэсэн үг
2021-05-04 16:30:34 - 139.5.217.242
Зочин
Наад вакциныхаа 10 мянгыг хийгээд,10 мянгыг нь 2 дахь тундаа хадгалчихвал болоо юм бишүү. Энэ д чинь дараагийн тун хэзээ ирэх нь ямар хамаа байна.
2021-05-04 15:11:40 - 64.119.26.131