Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
АН-ын тамгатай холбоотой асуудлыг шүүхээр хэлэлцэнэ

АН-ын тамгатай холбоотой асуудлыг шүүхээр хэлэлцэнэ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-04 11:35:07

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр /2021.05.04/ 13.30 цагаас АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ.

Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт  холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж огцорсон. Энэ үедээ Ц.Тувааныг АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамгаа үлдээсэн билээ. Гэвч оны өмнө С.Эрдэнэ намын удирдлагыг буцаан авч, хуучин тамгаа хүчингүйд тооцуулж, УБЕГ-аас шинэ тамга авснаар АН-ын "зодоон" эхэлсэн. Тэгвэл Ц.Тувааны нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт  холбогдох гомдлыг шүүхээр хэлэлцэх аж. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-04 11:35:07

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Баасандорж
Хонгилын шүүхийн шийдвэр яаж гарах нь тодорхой шд. Баасандорж нь нүглээ наминчилах гэж мэрийж яваа биз
2021-05-04 21:36:07 - 64.119.26.124
Хамаг Монгол
С. Эрдэнэ гуай сонгуульд уначихаад АН -ын тамгыг албан ёсоор, түмний нүдэн дээр Туваанд гардуулчихаад, өнгөрсөн хойно нь эргэж буцаж, үсэрч ноцоод, бас болоогүй Ерөнхийлөгч Х. Баттулгыг АН -ыг хагалж байгаа мэтээр гүтгээд байгаагийн цаанаас МАН -ын хагалан бутаргагч бузар явуулгын өмхий л ханхалаад байгаа юм даа!
2021-05-04 11:47:58 - 66.181.160.107