Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
УОК : ААН-үүдийг шат дараатай нээнэ

УОК : ААН-үүдийг шат дараатай нээнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 11:34:17

Улсын онцгой комисс (УОК) Шуурхай ажлын хэсэг өчигдөр (2021.05.03) орой хуралдаж, тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг хэлэлцжээ. 

Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж УОК-оос мэдээллээ. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд Улаанбаатарт 56,558, орон нутагт 65,612, нийт 122,170 хүн вакцинд хамрагджээ. 

Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 50.2% нэгдүгээр тун, 24% II тунд хамрагдаад байна. 

Улаанбаатар хотын иргэдийн 82% нь эхний тунд хамрагдсан бол 43% нь давтанд хамрагджээ.

Вакцины нөөц баталгаажсан тул энэ хурдаараа 15 хоногт 21 аймаг эхний тунд хамрагдах боломжтой гэж үзэж байна. 
 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 11:34:17

Сэтгэгдэл бичих