Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Британийн вирус судлаачид оросын «Спутник V» вакциныг үнэлжээ

Британийн вирус судлаачид оросын «Спутник V» вакциныг үнэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-04 10:58:02
   Британийн вирус судлаачид телевизийн CBC сувагт өгсөн ярилцлагадаа «Спутник V» вакцины клиникийн туршилтын завсрын хоёр дахь шатны судалгааны үзүүлэлтийг үнэлэхдээ, оросын энэ бэлдмэл үр дүнтэй тухай мэдэгдсэн байна.   Оросын вакцины үр дүн 95%-д хүрсэн тухай мэдээлэл нь бусад ийм бэлдмэлийн туршилтын дүнгийн тухай мэдээтэй тохирч байна гэж Лондоны эрүүл ахуй, халуун бүсийн анагаах ухааны сургуулийн эм зүй-эпидемиологийн профессор Стивен Эванс хэлжээ.   
   Энэ бэлдмэлийн үр дүнгийн тухай эхний мэдээ “эргэлзээ төрүүлж байсан” ч, одоо ингэх шалтгаан «Спутник V» вакцинд байхгүй  Эванс бас тэмдэглэсэн байна. Эхний үр дүнгийн талаар ингэж эргэлзэж байсныг вирус судлаач тайлбарлаад, яваандаа ОХУ-ын вакцин сайн гэдгээ харуулсан юм гэж тодруулан хэлжээ.   “Вакцин  хангалттай үр дүнтэйг  туршилт харуулж байна” гэж тэр тэмдэглэсэн байна.  
   Дархлаажуулах замаар коронавирусийн халдвартай тэмцэж болохыг оросын болон бусад вакцины туршилтын дүн харуулж байна гэж мэргэлтэн бас хэлжээ.   Одоо вакцины гурав дахь шатны туршилт үргэлжилж байгаа бөгөөд «Спутник V» вакцин үр дүнтэй болохыг  түүний завсрын судалгааны дүн харуулж байгаа юм. 2021 онд оросын иргэдийг олноор нь вакцинжуулах төлөвтэй байгаа бөгөөд ингэхдээ үүнийг сайн дурын үндсэн дээр хийх ажээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-04 10:58:02

Сэтгэгдэл бичих