Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
НАСА-гийн шинэ даргыг АНУ-ын Сенат батлав

НАСА-гийн шинэ даргыг АНУ-ын Сенат батлав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-02 11:39:03
       АНУ-ын Сенат Билл Нельсоныг Үндэсний агаарын тээвэр ба Сансрын нислэгийн алба (НАСА)-ны даргын албан тушаалд санал нэгтэйгээр баталлаа. Санал хураалтыг хууль тогтоох дээд танхимын вэбсайтад байрлуулжээ. Ерөнхийлөгч Жо Байден гуравдугаар сард Сенатад Билл Нельсоныг нэр  дэвшүүлэхээр өргөн барьсан ба тэрээр удахгүй тангараг өргөнө.                                                 
 АНУ-ын одоогийн эрх баригч Ардчилсан намын гишүүн, 78 настай Б.Нельсон төрж, амьдардаг Флорида мужаасаа Сенатад гурвантаа сонгогдсон агаад 2001-2019 онд Конгрессийн дээд танхимд ажиллаж байв. Өмнө нь 1979-1991 онд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан тэр, Сенат, Төлөөлөгчдийн танхимд ажиллах хугацаандаа сансрын дэд хороог удирдаж байсан, 2019 онд НАСА-гийн зөвлөлийн зөвлөх гишүүн болсон аж. Мөн 1986 онд "Space Shittle" хөтөлбөрөөр сансарт ниссэн Б.Нельсон Конгресст хоёр дахиа ажиллаж буй бөгөөд сансарт аялсан Төлөөлөгчдийн танхимын анхны гишүүн болсон юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-02 11:39:03

Сэтгэгдэл бичих