Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Өнөөдөр Холливуудад анхны оддын гар, хөлийн хээ байршсан өдөр

Өнөөдөр Холливуудад анхны оддын гар, хөлийн хээ байршсан өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-30 17:19:36

1927 оны 04-р сарын 30-нд Холливууд дахь Грумэний Хятад театрын /Grauman's Chinese Theatre/ өмнөх талбайд анхны эрэгтэй Дуглас Фэйрбанкс /Douglas Elton Fairbanks/, эмэгтэй Мэри Пикфорд /Mary Pickford/ жүжигчдийн гар, хөлийн хэвийг мөнхжүүлжээ. Энэ түүхээр эхэлсэн уламжлал одоо нэр төрийн баталгааны нэг хэлбэр болсон бөгөөд өнөөдөр тус талбайд 200 гаруй Холливуудын оддын гар, хөлийн хээ, гарын үсэг болон бас бус дурсгал үлджээ.
2011 оноос эхлэн зарим нэг кино студийн хүсэлтээр театрын өмнө хөл гарын хэвний ёслолоо хийж дууссаны дараа дурсгалын хэвтэй хавтангаа студидээ аваачин байрлуулдаг үйлчилгээ бий болсон бөгөөд үүнийг тус театрын одоогийн эзэмшигчдийн нэг Доналд Кашнер/Donald Kushner/ “тоглоомын ёслол” /mock ceremonies/ хэмээн нэрийддэг байна.
Ер нь бол театрын удирдлагуудыг багтаасан нэр хүнд бүхий комиссын гишүүд тус талбайд гар, хөлийн хэвээ тавиулах киноны уран бүтээлчид, зүтгэлтэн, жүжигчдийг сонгодог. Сүүлийн үед зай багассантай холбоотойгоор маш өндөр шалгуур тавих болсон тул зарим нэг студиуд өөрийн байранд байрлуулах хэвийн ёслол хийх болсон нь тэр гэнэ.
Мөн зарим нэгэн гар, хөлийн хэвийн хавтангуудыг театрын дотор байх зургаан лобби танхимын хананд ч байрлуулаад байгаа бөгөөд ер нь л байршлын хомсдол тулгамдсан асуудал болсон.
1927 оны 05 сарын 18-нд нээлтээ хийж байсан тус театрын үүдэнд хөл, гарын хэвээ байршуулах ёслол нь маш нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог бөгөөд тусгайлан бэлдсэн хайрцагтай нойтон бэлдэц дээр түмний өмнө гар, хөл, “бусад зүйлс”-ийн хэвээ болоод гарын үсгээ үлдээхээс гадна ихэнхи нь богино үгс, огноо үлдээдэг байна. Тус хавтанг хатаж бэлэн болсны дараа талбайд тусгайлан байрлуулдаг.
Холливуудын хамгийн алдартай газаруудын нэг болох энэхүү театрыг шоу менежер Сид Грумэн /Sid Grauman/ 2,1 сая долларын хөрөнгө оруулалт хийн байгуулж байсан бөгөөд алдартнуудын хөл, гарын хэвийг байрлуулах санаа ч түүнийх байсан. Тэгэхдээ эхэнд дурдагдсан анхны хоёр алдартны хэвийг албан ёсны нээлт болохоос өмнө авч байрлуулсан байжээ. Холливудын эцэг хэмээн нэрлэгддэг ноён C.E. Toberman түүнд үл хөдлөх хөрөнгөтэй болох тал дээр нь дэмжлэг үзүүлж байсан бөгөөд түүний театрыг барьж эхлэхэд анхны хүрз шороог Норма Талмадж /Norma Talmadge/ шидсэн бол, Хятад гаралтай үзэсгэлэнт жүжигчин Анна Мэй Вонг /Anna May Wong/ шав тавих ёслолд нь оролцож байжээ.
2013 онд тус театрыг Хятадын томоохон электроникийн компани TCL авсан бөгөөд тухайн үедээ гарч ирээд байсан IMAX системтэй хамгийн том театр болгож байв.
Нэгэнт олны анхаарлын төвд орсон тус театр болон оддын хөл, гарын хэвийг үзэхээр жил бүр 4 сая гаруй жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг ба ёс мэт өөрийн гар хөлийн хэмжээтэй ижил дардас байгаа эсэхийг шалгаж, багагүй цагийг талбай дээр өнгөрүүлдэг байна.
Гар, хөлний дардаснаас гадна “бусад зүйлс”-ийн хэв үлдээсэн сонирхолтой баримтуудаас дурдвал:
- Алдарт дуугүй киноны од Гролд Ллойд /Harold Lloyd/ нүдний шилнийхээ
- Гроучо Маркс /Groucho Marx / навчин тамхиныхаа
- Уйпи Голдберг /Whoopi Goldberg/ хормойныхоо
- Харри Поттерийн /Harry Potter stars/ гол дүрийн гурав шидэт савааныхаа
- Жон Барримор /John Barrymore/ нүүрнийхээ
- Мерилин Монро /Marilyn Monroe/ ээмэгнийхээ
- Вестерн одод болох Уйллам Харт, Рой Рожерс /William S. Hart, Roy Rogers/ нар бууныхаа
- Жеки Чан /Jackie Chan/хамарныхаа
- Норвегийн уран гулгагч, жүжигчин Сонжа Хени /Sonja Henie/ тэшүүрнийхээ мөрийг үлдээж.
Мөн хэд хэдэн жүжигчид өөрийн морьны туурайн мөр, бага оврын Волксваген Цох машины дугуйны хээг үлдээж байсан бол хамгийн сонирхолтой хэвэнд Мел Брүүксийн /Mel Brooks/ зургаан хуруутай гарын мөр зүй ёсоор ордог байна. Бас Мики Маус, Доналд Дак зэрэг бодит бус дүрүүдийн самбар ч байх юм. Коби Брайнт, Бритни Спейрс, Саймон Ковэлл зэрэг оддын, Агги нохой, Лио арслан, Транспормерсийн Оптимус Прайм зэрэг нөхдийн ёслол болж байсан ч тэдний гар, хөлийн хэв байдаггүй.
1958 оноос Холливуудын алдрын одыг гудамжинд байрлуулах болсон нь бас нэг алдар хүндийн зэрэглэлийг харуулах хувилбар болсон бөгөөд 2600 орчим таван хошууг 2,1 км гудамжинд байрлуулжээ. Тэгэхдээ энэ нь Грумэний Хятад театртай холбоогүй тусдаа үзмэрүүд билээ.
May be an image of one or more people, people standing and outdoors

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-30 17:19:36

Сэтгэгдэл бичих