Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Өнөөдөр Лос Анжелесийн нийтийн номын сан шатсан өдөр

Өнөөдөр Лос Анжелесийн нийтийн номын сан шатсан өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-29 15:41:45

1986 оны 04-р сарын 29-нд Калифорни мужийн Лос Анжелес хотын нийтийн номын сан шатаж 400,000 орчим ном, товхимолууд шатсан. Энэ нь тухайн үеийн номын сангийн фондны 20% байжээ. Түүнээс гадна ус, утааны нөлөөнөөс болж 700,000 гаруй ном нөхөн сэргээлт хийх шаардлагатай болсон. Устсан 400,000 номны өртөг тухайн цаг үеийн ханшаар 14 сая доллар давж байсан. Гол нь энэ номын мөнгөн дүндээ бус хүн төрлөхтний үнэлж баршгүй соёлын өв, оюун ухааны үнэт сан шатсан билээ.
Гал түймрийн цөмийг унтраахын тулд гал сөнөөгчид долоон цаг ажилласан бөгөөд бүрэн унтраахад гурав хоног зарцуулжээ.
Түймэр гарахаас өмнө ч 1926 онд баригдсан уг барилгыг сэргээн засварлах тухай яригдаж байсан бөгөөд энэхүү түймэр нь барилгын сэргээн засварлалтыг түргэтгэсэн байдаг. Барилгын хуучин хийц болоод агааржуулалтын системийн төгс бус байдал нь галыг унтраахад хүндрэлтэй байсан байна.
Энэ он ер нь л номын сангийн хувьд барцадтай жил байсан бөгөөд 9-р сарын 3-нд гарсан бас нэг түймэр хөгжмийн бүтээлүүд бүхий уншлагын танхимд байсан санг устгасан юм.
Эдгээр гал түймрийн эзэд тогтоогдоогүй ч хотын төв дэх ашигтай байрлалыг нь авах гэсэн шуналт этгээдүүдийн санаатайгаар тавьсан гал байх гэсэн сэжиг ард түмний дунд байдаг.
Номын сангийн эхлэлийг 1873 онд анхны номын санч Жон Литлфилдийн /John Littlefield/ нээж байсан том уншлагын танхим болон жижиг уулзалтын танхимаас эхтэй гэж үздэг. Тухайн үед цугласан эрхмүүд шатар, даам тоглож, сонин уншихаас гадна тэдэнд зориулсан ширээ, сандал зэргийг байрлуулж тэр байтугай шүлсээ хаях сав хүртэл байрлуулсан байжээ. Тэгэхдээ зөвхөн эрчүүд л орохыг зөвшөөрдөг байсан бол хатагтай Жон Дауни /John Downey/ хандив өргөж, хүндэт гишүүнээр элссэний дараа 1876 оноос “Хатагтай нарын өрөө” бий болгохоор шийдсэнээр энэ байдал өөрчлөгдсөн юм. Энэхүү шинэ өрөөнд ямар ч ном тавиагүй ч олон тооны сэтгүүл, клубын эмэгтэйчүүд тав тухтай ярилцах буйдан, сандал зэргийг байрлуулж өгч байсан нь дэвшилттэй.
Шатсан номын санг сэргээн засварлах үйл явц 1989 оноос эхлэж 1993 онд эргэн үүдээ нээсэн юм.
Номын сан нь одоогоор 2,8 сая номын фондтой, 10 сая гаруй дижитал хэлбэрт оруулсан төрөл бүрийн мультмедиа болон түүхэн баримтын сан, 3 сая гаруй түүхэн гэрэл зургуудын архивтай бөгөөд хуучны сонингууд болон төрөл бүрийн газрын зургийн баялаг сантайгаараа алдартай. Энэ үзүүлэлтээрээ Америкийн нэгдсэн улсын гурав дахь том номын санд зүй ёсоор тооцогддог.
Өнөөдөр тус номын сангаар өдөрт 45,000 хүн үйлчлүүлдэг /72 салбарууд нь ороод/, 4,200 хүн Wifi-гаар нь дамжин интернэтд холбогддог, 1,700 хүн ямар нэг хөтөлбөрт хамрагдаж, цагт 16,100 хүн номын сангийн компьютерийн бүртгэлд нэвтэрч, ажилчид 37,000 орчим асуултанд хариулж, 73,000 хүн вэб сайтаар нь зочилдог байна.
Номын санд 800 гаруй жүжигчний хувийн ном, 15,000 рестораны меню, 889 аялалын гайд, кино болон жүжгийн зурагт хуудас гэх мэт сонирхолтой цуглуулгууд ч байдаг байна. Эдгээр гайхалтай цуглуулгуудыг ихэнхдээ цуглуулагч нь өөрөө үнэ төлбөргүйгээр олон түмэнд үзүүлж, найдвартай хадгалж чадах газар хэмээн номын санд сайн дураараа хандивласан байдаг аж.
Нэг зэрэг 1,400 гаруй хүн суух суудалтай, 8 давхарт 164,000 метр квадрат талбайтай, 143 км гаруй урт тавиурд номоо тавьдаг, нийтэд үнэгүй хэргэлүүлдэг 255 комьпютер бүхий энэхүү номын сангийн газрыг авах гэж санаатайгаар шатаасан байж болох боловч энэхүү санаархал нь бүтээгүй бөгөөд ЛосАнжелесийн тэнгэрт тулсан өндөр барилгуудын дунд одоо ч тус номын сан оршсоор байна. Гэвч дэлхийн бүх л номын сангуудын нэгэн адил COVID-19 цартахлын улмаас 2020 оны 3-р сарын дунд үеэс хойш бүх салбарууд хаагдсан байна.

May be a black-and-white image of 2 people and indoor

May be a black-and-white image of skyscraper

No photo description available.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-29 15:41:45

Сэтгэгдэл бичих