Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
С.Ганбаатар МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

С.Ганбаатар МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-04-29 14:08:38

МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.

Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ "Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-04-29 14:08:38

Сэтгэгдэл бичих