Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Орос улс гадагш бензин гаргахыг хориглож мэднэ

Орос улс гадагш бензин гаргахыг хориглож мэднэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-29 12:36:24
    Оросын эрх баригчид тус орноос гадагш бензин гаргахыг түр хориглох эрх зүйн үндсийг бэлэн болгосон байна. “Коммерсантъ” сонинд бичсэнээр, экспортлохыг түр хязгаарлаж болох барааны жагсаалтад бензинийг оруулахаар төлөвлөжээ. Тус сонин ерөнхий сайдын орлогч Александр Новакийн хийлгэсэн зөвлөлгөөний протоколын хувийг иш татсан байна.   
Засгийн газар зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүний экспортод түр хязгаарлалт тогтоох тухай акт баримтын төсөл бэлтгэхийг Эрчим хүчний яаманд даалгасан нь энэ баримт бичгээс тодорхой байна.  
   Дотоодын зах зээлд нэн чухал барааны жагсаалтад бензинийг оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд гэхдээ онцгой тохиолдолд  эдгээр барааны экспортыг түр хязгаарлах юмуу хориглож болно.  Өөрөөр хэлвэл, шаардлагатай тохиолдолд Евразийн эдийн засгийн холбооныхоос бусад оронд оросын бензин экспортлохыг хориглож болох юм.   
   Оросын эрх баригчид бензиний үнэ өртгийг барихын түүний экспортыг зарим талаар хязгаарлаж болох нь үүнээс өмнө тодорхой болсон юм. Засгийн газар  хязгаарлагдмал хугацаанд ийм арга хэмжээг дэмжиж болохыг эрчим хүчний асуудал хариуцдаг ерөнхий сайдын орлогч Александр Новак тэмдэглэжээ. Бензиний экспортыг  хязгаарлах нь (шууд хориглох юмуу экспортын гаалийн татвар тогтоох байдлаар) дотоодын зах зээлд түүний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ингэснээр үнэ буурна гэж үзүэж байна.  Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-29 12:36:24

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн
Тэгвэл манайх өнгөрнө дөө
2021-04-30 01:00:09 - 139.5.219.158