Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна

Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-26 16:44:33
Энэтхэг улс, энэтхэгчүүдэд өөрсдийнх нь нэрлэснээр “Цар тахлын хоёр дахь давалгаа” үнэхээр хүнд тусаж байна. Өдгөө тус улсад 24 цагт дор хаяж 350 000 хүн халдвар авч, зөвхөн нийслэл Дели хотод дөрвөн минут тутамд нэг хүн энэ өвчнөөр нас барж байгаа юм. Ерөнхий сайд Нарендра Моди улс орон нь цар тахлын шуурганы яг төвд нь оршиж байна гэж цохон тэмдэглэжээ.  
Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна

Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна  Эмнэлэгт ор, хүчилтөрөгчийн нөөц дууссан бөгөөд хүмүүс эмнэлгийн тусламж авч амжилгүй үхэж байна. Оршуулах, чандарлах газар хүрэлцээгүйгээс нас барсан хүмүүсийн цогцсыг шууд гудамжинд шатааж байгаа аж. Цар тахлын халдвар авсан хүний тоо 20 саяас давсан нь дэлхийд АНУ-ын дараа орох үзүүлэлт юм. “Эхний давлагааг амжилттай давсныхаа дараа бид энэ өвчнийг ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Гэвч энэ удаагийн шуурга улс үндэстнийг үнэхээр доргиож байна” гэж Нарендра Моди хэлжээ.    
Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна

Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна   Их Британи улс өчигдөр 495 хүчилтөрөгчийн баяжуулагч, 120 аппарат, хиймэл амьсгалын 20 гар аппаратыг тусламжаар илгээсэн байна. Ерөнхий сайд Борис Жонсон Энэтхэгт туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн бол Европын холбоо, АНУ тэргүүтэй улсууд мөн шаардлагатай тусламжийг үзүүлэхээ мэдэгдсэн.  АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Энтони Фаучи цар тахал бага, дунд орлоготой иргэдэд ямар аймшигтай байдал үүсгэж болохыг Энэтхэг харуулж байна. Тиймээс тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж онцлон тэмдэглэжээ. 

eagle.mn
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-26 16:44:33

Сэтгэгдэл бичих