Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Өнөөдөр дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр

Өнөөдөр дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-23 17:12:42

1995 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 23-нийг Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон ЮНЕСКО зохион байгуулдаг. Энэ өдөр уншигчид, хэвлэн нийтлэгчид болон зохиогчийн эрхийг сурталчлан дэлгэрүүлэх үйл ажиллагаанууд болдог.
Яагаад 4-р сарын 23-ныг сонгосон бэ? 1616 оны энэ өдөр дэлхийн суут зохиолчид болох Уйлам Шекспир, Мигуэл Сервантес, Инка Гарсилас де ла Вега нар нас барсан тул тэдний дурсгалыг хүндэтгэх өдөр болгон хүндэтгэл үзүүлэхээр сонгожээ.
Энэ өдөр нь хэвлэн нийтлэгчид, тэдний зохиогчийн эрхийг түгээн сурталчлахаас гадна ном уншигчдыг урамшуулах, хүүхэд залуусын номтой нөхөрлөх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг дэлхийн өнцөг булан бүрд зохион байгуулдаг.
Энэ өдөр манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэн, нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 сарын 31-ний өдрийн А/683 дугаар тушаалаар номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Уншлагыг дэмжих журам”-ыг баталсан.
Сүүлийн жилүүдэд тухайн оныхоо 4-р сарын 23-наас ирэх оны энэ өдөр хүртэл бүтэн жилийн хугацаанд ном болон зохиогчийн эрхийн чиглэлээр цуврал сонирхолтой арга хэмжээнүүд хийх нэг хотыг өөрсдийнх нь саналаар “Дэлхийн номын нийслэл” болгон зарладаг болсон. Өнгөрсөн жилийн “Дэлхийн номын нийслэл” хотоор Малайз улсын Куала Лампур хот сонгогдсон бол энэ жил “”Дэлхийн номын нийслэл” нь Гүржийн нийслэл Тбилиси юм байна.
Ингээд номонд дурлагсдыг гэртээ байх хугацаагаа ашиглан ном унших, хүүхдүүддээ ном уншиж өгөх, онлайнаар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүстэй номын талаар ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх давуу сайн талыг үүсгэсэн байгаа тул та бүхнийг өөрийн нийгмийн сүлжээ, вэб сайтаар дэмжуулж Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдрийн тухай пост оруулахыг урилж байгаа. Өөрийн постондоо #StayAtHome #WorldBookDay гэсэн хаштагуудыг ашиглаарай.
Ном уншвал ганцаардахгүй, мэдлэг, боловсрол олох үйл явц тань зогсохгүй, гадаад ертөнцөөр аялах аялал чинь цуцлагдахгүй, шинэ найз нөхөдтэй болж бусдын ертөнцийг танин мэдэх тань саатахгүйгээс гадна өөрийн хүүхдүүд, дүү нартаа ном уншиж өгвөл тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, цаашид номтой нөхөрлөн түүнээс амьдралдаа хэрэгтэй бүхнийг олж авах үүдийг нь нээж өгч байгаа хэрэг юм шүү.
Өнөөдөр дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр

May be an image of map and text that says 'United Nations Educational, Cultural Organization World Book Capital Cities 2001-2019 Montréal MADRID LIBROS Antwerp Montreal Canada2005 Netherlands Wroclaw Ljubljana Slovenia2010 Madrid Spain200 Turin Colombia200 Armenia2012 Conakry Incheon Port Harcourt Nigeria2014 Alexdria Bangkok New ia2003 Argentina2011 Sharjah BOGOTA 72H DULIVRE Population Country's literacy opacity) >10,000,000 >97.5% 97.5%-85% 2,000,000 2000000 60%-30% <500,000 international IPA association IFLA'

May be an image of book
May be a cartoon of text that says 'WORLD BOOK DAY'
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-23 17:12:42

Сэтгэгдэл бичих